Бодлогын хүүг хэвээр үлдээв
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг түүний өнөөгийн түвшин болох 13%-д хэвээр байлгах шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ инфляцын төсөөлөл, эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдал, хүлээгдэж буй гүйцэтгэлийг тал бүрээс нь үнэлж, харгалзан үзсэн гэж Мөнгөний бодлогын Зөвлөлийн гишүүд тайлбарлаж байв.
 
Жилийн инфляц улсын болон Улаанбаатар хотын хэмжээнд 2015 оны 1 дүгээр сард харгалзан 9.8%, 9.3% байсан бол 3 дугаар сард 9.3%, 8.8% болж тус тус буурчээ. Нийт инфляцад нийлүүлэлтийн гаралтай инфляцын эзлэх хувь 2010-2012 онд дунджаар 33.4% байсан нь 2013 онд 18%, 2014 онд 4.5% болж буурчээ. Ийнхүү инфляцын бүтцэд сүүлийн 2 жилийн турш суурь өөрчлөлт гарч, иргэдийн хэрэглээний гол бүтээгдэхүүн болох мах, шатахуун, гурилын үнийн өсөлт нам, тогтвортой түвшинд байгаа нь инфляц үргэлжлэн буурч нэг оронтой тоонд ороход чухал нөлөөтэй байсан аж.
 
Нийт M2 мөнгөний нийлүүлэлт 2015 оны 1 дүгээр сард өмнөх сараас 3%-иар, 2 дугаар сард 0.8%-иар, 3 дугаар сард 3.1%-иар тус тус буураад байгаа юм байна. Харин аж ахуйн нэгж, иргэдэд банкнаас олгосон зээлийн өрийн үлдэгдэл 1 дүгээр сард өмнөх сараас 3.3%-иар буурсан бол, 2 дугаар сард 0.7%-иар, 3 дугаар сард 0.8%- иар хувиар өссөн үзүүлэлттэй болжээ. Үүнтэй уялдаад оны эхний улиралд импорт өмнөх оны мөн үеэс 29.5%-иар буюу 300 орчим сая ам.доллараар буурчээ. Энэ нь сарын дундаж импортын хэмжээ 230 гаруй сая ам.доллар болж, жилийн өмнөх үеэс даруй 100 сая ам.доллараар агшсан гэсэн үзүүлэлт болж байна.
 
Мөнгөний үзүүлэлтүүд ийнхүү буурч, өсөлт нь эрс саарсан, импортын хэмжээ илүү хурдацтай буурч байгаа хандлагаас харахад инфляцад эрэлтийн талаас дарамт төдийлөн үүсэхээргүй гэж үзсэн байна. Ийнхүү 2015 онд инфляц зорилтот түвшин болох 7 орчим хувьтай гарахаар хүлээгдэж байгаа нь энэ удаа бодлогын хүүг нэмэгдүүлэхгүй байх боломжийг Монголбанкиңд олгож байгаа юм байна.
 
Нөгөө талаас төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансаар орж ирэх валютын ypcraл нэмэгдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байгаа учраас төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлага хэвээр байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүүг бууруулах нөхцөлийг төдийлөн бүрдүүлэхгүй байгаа юм байна.
 
Гэхдээ хэрэв гадаад валютын орох урсгалд нааштай эерэг өөрчлөлт гарах юм бол бодлогын шийдвэрээ тухай бүр эргэн харах, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг Зөвлөлийн гишүүд онцолж байсан юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-04-13 02:10:51
    Tuv bank 1 bodlog n huugees uur yum meddegui. heden copy hiideg baaguunuud bga yum shig nadad bodogdog. uur mungu ni une tsen usguh, bank nii huug buruulah...
    183.177.98.182
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-13 01:29:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.161
    Мэдэгдсэн Хариулах