Ихэнх нутгаар сэрүүснэ

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуурга шуурч, үдээс хойш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 

2014 оны 06 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр  түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст хойноос бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 12-17   градус, говь талын нутгаар 30-35 градус, баруун зүгийн   нутгаар 16-21 градус, бусад   нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 21-23 градус дулаан байна. Оройдоо эрс сэрүүснэ.

2014 оны 6 дугаар сарын 02-ноос 2014 оны 6 дугаар сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 3,4-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-нд говь талын нутгаар, 3,4-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 3-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцлээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 23-25-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Засгийн газрын хуралдаанаар энэхүү айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.   

Ерөнхий сайд тус чуулга уулзалтын “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломж, хоёр талын хооронд яригдаж ирсэн асуудлуудыг урагшлуулах талаар өргөн хүрээнд санал солилцож, тодорхой тохиролцоонд хүрсэн нь Монгол Оросын харилцааны цаашдын хөгжилд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.

Ерөнхий сайд Петербургт байх үедээ “Оросын төмөр зам” НХН-ийн Ерөнхийлөгч В.И.Якунин, “Ростех” корпорацийн Ерөнхий захирал С.В.Чемезов, “Росатом” корпорацийн Ерөнхий захирал С.В.Кириенко нарыг тус тус хүлээн авч уулзан Монгол Оросын хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах, ураны салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж үзлээ.

- See more at: http://zasag.mn/news/view/5708#sthash.L3CJKJV7.dpuf

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.