Бразильд жагсаал болж ерөнхийлөгчөө огцрохыг шаардлаа
Ерөнхийлөгч Дилма Руссеф, Засгийн газар дахь авилга, инфляци нэмэгдэж байгааг эсэргүүцсэн олон зуун мянган хүн оролцсон жагсаал Бразильд болжээ. 4-р сарын 12-нд Бразилийн 100 орчим хотод болсон жагсаалд нийт 585 мянган хүн оролцсон гэсэн тоог цагдаагийн газар гаргасан байна. Харин эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид жагсаалд хамаагүй олон хүн оролцсон гээд зөвхөн Сан Паулу хотод болсон жагсаалд 1,2 сая хүн оролцсон гэсэн тоог гаргасан байна.
 
Жагсагчид 2014 оны 10-р сард хоёр дахь удаагаа сонгогдсон Дилма Руссефийг огцрохыг шаардаж байгаа юм. Бразилийн төрийн мэдлийн “Petrobras” газрын тосны компанийг тойрсон санхүүгийн хэрэгтэй холбоотойгоор Руссефийн рейтинг сүүлийн үед огцом унаад байгаа юм. “Datafolha” төвөөс энэ талаар асуулга явуулахад оролцсон хүмүүсийн 80 хувь нь тус компанийн санхүүгийн луйврын хэргийн талаар Руссеф сайн мэдэж байсан гэж үзэж байгаа аж. Учир нь, Руссеф Ерөнхийлөгч болохоос өмнө 2003-2010 онуудад тус компанийн удирдах зөвлөлд орж байсан.
 
Бразилийн прокурорын албанаас мэдээлж байгаагаар хувийн компаниуд ашигтай гэрээ байгуулахын тулд “Petrobras”-ын удирдлагад ихээхэн хэмжээний хахууль өгдөг, хахууль явсаар  эрх баригч Хөдөлмөрчдийн намын томоохон албан тушаалтнуудын халаасанд ордог байжээ. Одоо Бразилийн хууль хяналтын байгууллагууд Дилма Руссефийн энэ намын 50 гаруй улстөрчдийн эсрэг мөрдөн байцаалт явуулж байгаа юм.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.