Долоо хоногийн тойм
Өнгөрч буй долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлаас онцлон хүргэж байна. Олон үйл явдал болсон ч хамгийн анхаарал татахуйц сэдэв нь Засгийн газар Төмөр замын тогтоолын төслөө эргүүлэн татсан, МАН-ын бүлэг Эдийн засаг, хөгжлийн сайдыг огцруулах төсөл барьсан, Оюутолгой компани ажилтнуудаа халж эхэлсэн, Монгол томоохон компаниуд цалингаа танаж байгаа зэрэг мэдээллүүд хамгийн ихээр анхаарал татсан билээ. Ингээд дээрх асуудлуудыг тоймлон хүргэж байна.
 
Н.Батбаяр сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барив
УИХ дахь МАН-ын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт  нар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барилаа. "Н.Батбаяр сайдыг Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн “Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт”-ын үүргээ өнгөрсөн хугацаанд хангалттай биелүүлж чадаагүй,  Засгийн газар 2013 онд улсын нэгдсэн төсвийн 6,177 их наяд төгрөгөөс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис бонд”, Хөгжлийн банкны санхүүжилтэд 13 их наяд гаруй төгрөг зарцуулсан, зарцуулсан мөнгө, авсан өр зээлийнхээ хэмжээгээр улсын эдийн засаг өөдлөн сэргэж, ард түмний амьдрал дэвжин дээшлэх ёстой байтал харин ч эсрэгээрээ уруудан доошилж байгаа" гэж МАН-ын бүлэг үзжээ.

Тэгвэл УИХ-аас Н.Батбаярыг огцруулах нь зөв гэж үзвэл хэн түүний оронд сайд болох вэ. Ямартай ч Төрийн ордон хэд хэдэн хүний нэр яригдаад эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх нарын нэр тодхон сонсогдох боллоо. Энэ талаарх мэдээлэл ирэх долоо хоногт илүү тодорхой болох байх.

“Жаст” группын Ш.Батхүүг батлан даалтад гаргалаа
“Жаст” группын захирал асан Ш.Батхүү өнгөрсөн оны наймдугаар сараас хойш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Энэ хугацаанд түүний хууч өвчин сэдэрч эрүүл мэнд нь муудсан гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдэж байлаа. Тиймээс ч батлан даалтад гаргаж эмчүүлэх хүсэлтээ прокурорын газар гаргаад байсан билээ. Тэгвэл түүнийг батлан даалтад гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.

Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний буюу 109 сая ам.доллар залилж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган шалгагдаж байгаа юм.

Оюутолгой компани цомхотгол хийж эхэллээ
Рио Тинто компани Монголын Засгийн газрын харилцаа төвөгтэй болж байгаа учраас ажилчдаа халж, цалингаа танаж эхэллээ гэж гадны хэвлэлүүд мэдээлж байна. Ямартай ч долоо хоногийн эхэнд 300-аад ажилтанг халах тухай мэдэгдэл хүргүүлсэн юм.

Тэгвэл өчигдөрхөн компанийн удирдлагууд бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан 219 үндсэн ажилтандаа мэдэгдэл хүргүүлсэн талаар тус компанийн Үйлдвэрчний эвлэлээс мэдээлсэн байна. Мөн  туслан гүйцэтгэгч компаниудын 100 гаруй ажилтанд ийм мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна. Мэдэгдэл авсан ажилтнуудыг өөр хэлтэс рүү шилжүүлэх арга хэмжээ авах эсэх талаар компанийн удирдлагууд судлахаар болсон бол компанийн Үйлдвэрчний эвлэлээс ажилтнуудыг ажлын байраа хадгалж үлдэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд захиргаатайгаа хамтран ажиллаж байгаа аж.
 
Монголд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдал тус компанийн удирдлагууд ийм шийдвэр гаргахад хүргэсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч дэлхийн хэвлэлүүд Монгол засгийн газартаа ойлголцож чадахгүй байгаагаас ийм асуудал үүслээ гэж тайлбарлан бичиж байгаа юм.

Үүнтэй адилаар манай улсын томоохон компаниуд болох “АПУ”, “МАК”, “MCS” зэрэг үндэсний томоохон компаниуд ч ажилчдаа цомхтгож, зарим ажилдынхаа цалинг танаж эхэлсэн тухай энэ долоо хоногт Монголын хэвлэлүүд мэдээлсэн юм. Энэ бүхэн валютын ханшийн өсөлт, эдийн засгийн хүндрэлтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа. Судалгаанаас үзвэл, сүүлийн хэдхэн жилийн дотор 22 мянга гаруй аж ахуйн нэгж дампуурчээ. Гэвч Хөдөлмөрийн яамнаас “Үүссэн нөхцөл байдлаас болж хаалгаа барьсан компани байхгүй” гэж мэдэгдсээр байгаа юм.

Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг эргүүлэн татлаа
Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр УИХ-ын даргад өргөн бариад байсан билээ. Тус төсөлд Таван толгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол – Эрдэнэт, Таван толгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар тус тус барихаар тусгасан байсан билээ. Гэвч энэ сарын 29-ны өдөх УИХ-ын дарга З.Энхболд “Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар татаж авсан” гэж мэдэгдсэн байна.

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Dapiim 2014-06-08 08:41:35
    gemgui tsagaan tagtaa olj jujiglex x-gui.TZ-iin n/ b tsapigiig 6 jil gatsaagaafd shiidej chadaxgui gatsaagaad shiidej chadaxgui epx ashgiin zupchiltei gej shidej chadaxgui bn gdg gutamdhig.MU~iin epx ashigaas uup yamap erx asbig bnaa. medeej dabxap deel b
    112.72.13.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Dapiim 2014-06-08 08:17:35
    apd tvmnii itgel xvleej gapch ipsen 76 gishvvn xyplaa xiij chuulgsnaa xypaldyylj chadaxgui boltloo taltsan xubaagdaj apd ipgedee byxamdyyj baix ni ichgebter bn.MAH3 gej xyychin byynii xygapxainyyd ynasan buxux shaltag myndaxgui vdv shjg um bolgoniig myshg
    112.72.13.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-01 17:52:37
    Ардчилсан нам дээр дооргvй бvгд авах юм алга, vг ч алга! Хан-уул vнэн аймаар бvгд архичин, шоучин, дээр завхайчуудын vvр уур хай!!! Яанаа даа. Ийм юмыг АН 2-3 хан жилийн дотор устгачих лаа!!! Оорсдоо илvv болгоныг шоронд!!!дутуу Нь шороонд булаад дуусгах
    166.216.165.47
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol hun 2014-06-01 12:45:11
    Bi ardchilsan namiin tuluu olon jil sanalaa ugch demjsen. Getel odoo arai ch de gemeer bn. Sanalaa ugsundu haramsaj ehelj bnshu.
    202.179.20.208
    Мэдэгдсэн Хариулах
  • Oroldood uz! 2014-06-01 08:21:44
    Та доорх линк рүү орж бүртгүүлснээр бүртгэлийн 2$ таны дансанд орох ба цаашид энэхүү сайтад нэвтэрсэн гишүүн бүрийн тоогоор таны дансанд 0.5$ нэмэгдэж орох болно. Доод тал нь 30$ болоход та мөнгөө авах эрхтэй болно. Ингээд л болоо. Энэ сайт руу ороод
    180.235.186.198
    Мэдэгдсэн Хариулах
  • тэнгэрийн шүүх 2014-06-01 07:07:46
    ардчилалаа алуурчдаар хэзээч солихгүй байлгүй дээ . тэр бүү хэл огцоруулж ч чадахгүй.хулгайлаад зугтачдын хойчийг залгамжлагчидаа
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • al 2014-06-01 04:37:25
    Ardchilsan nam ahij hezeej songuuld buu or ta nar ingeed duusa
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах