Хөрөнгийн биржийн арилжааны 98 хувийг Засгийн газрын үнэт цаасны арилжаа эзэлж байна
Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхгүй байгааг шүүмжлэх болсон. Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны 98 хувийг Засгийн газрын үнэт цаасны арилжаа эзэлж байна. Харин бусад арилжаа хоёрхон хувьд байгааг идэвхжүүлэх шаардлага байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр хэллээ.  

Тодруулбал  УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны ажлыг сонсох үеэр Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны талаар гишүүд сонирхож байлаа.  Засгийн газрын бонд борлуулж  байгаагаас өөр үйл орлого  олдог уу гэх асуултыг гишүүн Ө.Энхтүвшин асуусан юм.

Харин үүнд тус хорооны дарга Нарантуяа  хариулахдаа. “Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа харьцангуй сайжирч байгаа. Зарим өдөртөө 100 гаруй сая төгрөгийн арилжаа хийгддэг болсон. Гэхдээ үүний 98 хувийг Засгийн газрын үнэт цаасны арилжаа эзэлж байна гэсэн юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.