Өчигдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өндөрлөлөө. Энэ өдрийг дэлхийн 50 гаруй улс орон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улсын хувьд 1962 оноос хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Бараг сар бүр нэг баяр тохиож, түүнийгээ өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон манайхны хувьд эдгээр олон баяруудаас бяцхан багачуудад зориулсан нь ганц энэ баяр. Тиймээс ганцхан энэ л өдөр тэднийхээ хүссэн бүгдэд “за” гэж хэлдэг билээ.
Сүүлийн жилүүдэд энэ баярыг улам л өргөжүүлэн тэмдэглэх болсон нь зохион байгуулж буй үйл ажиллагаанаас харагдаж байна. Энэ жилийн хувьд хүүхдүүд дүүрэг тус бүрийнхээ бэлтгэсэн баярын арга хэмжээ тоглолтыг үзэж сонирхсоноос гадна нийслэлийн төв талбайд зассан арванхоёр жилийн амьтны хийлдэг тоглоом гээд олон зүйлийг үзэж харж нэг өдрийг баяр хөөртэй өнгөрүүллээ. Түүнчлэн хамтлаг продакшнууд, уран бүтээлчид энэ өдөрт зориулж уран бүтээлээрээ бэлэг барьсан юм.
Энэ мэт бүх л үйлдвэрлэл үйлчилгээний газрууд хүүхдүүддээ зориулсан арга хэмжээ зохион байгуулж багачууддаа бэлэг барьж байлаа. Тэгвэл Хүүхдийн баярын энэ өдөр ганц газар чимээгүй байсан нь Монгол улсын хүүхэлдэйн театр. Уг нь хүүхдийн баярын энэ өдөр бусад байгууллагуудыг манлайлан хүүхэд багачууддаа зориулан тоглолт зохион байгуулах ёстой тус газар энэ өдөр таг чимээгүй байлаа. УДЭТ, Нийслэлийн Улаанбаатар чуулга мөн түүнчлэн хошин шогийн хамтлаг продакшнууд гээд бүгд л багачууддаа зориулан тоглолт, хүүхдийн жүжигээ сонирхууллаа. Харамсалтай нь хүүхдүүдийн оюун санааг урлагаар дамжууалан гэгээрүүлж, хүмүүжүүлэх үүрэгтэй ганц байгууллага болох Хүүхэлдэйн театрынхан энэ өдөр чимээгүй байлаа.
Нэг үеэ бодвол манай хүүхэд багачууд чихэр жимсэнд хууртаж парк дээр очиж хэдэн тоглоомон дээр суухыг урьтал болгохоо больж жүжиг кино үзэж анги хамт олноороо баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь харагдаж байна. Харин багачуудын энэ эрэлт хэрэгцээг Монгол улсын хүүхэлдэйн театр хангаж чадахгүй байгаа юм. Энэ байгууллагын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд маш муу байгааг эцэг эхчүүд шүүмжлэх боллоо. Ганц хүүхдийн баяраар ч гэлтгүй сурагчдын өвөл зуны амралтаар багачууддаа зориулан шинэ уран бүтээл хийдэггүй гэх шүүмжлэл байнга гардаг. Жил бүр л “Эрх цэнхэр ишиг” хэмээх ганц хүүхдийн жүжгийг сурагчдын амралт болгоноор тавьж хүргэддээс өөр шинэ уран бүтээл хийдэггүй энэ байгууллагын үйл ажиллагааг сэргээх хүсэл эцэг эхчүүд болоод багачуудад байна.
Мэдээж төсвөөс санхүүждэг урлагийн байгууллагын хувьд нэг шинэ уран бүтээл хийхэд хөрөнгө мөнгөнөөс эхлүүлээд асуудал тулгардаг нь ойлгомжтой. Гэхдээ хөрөнгө мөнгөгүй гээд багачууд болоод үзэгчдийн урлагийн эрэлт хэрэгцээг орхигдуулж болохгүй баймаар.
Нэгэн үе үүд хаалгаа барихдаа хүрээд байсан тус театрын даргаар яруу найрагч Ц.Хулан сонгогдсоноос хойш үйл ажиллагаа нь сэргэж байна гэх хүмүүс байсан ч өнөөдрийн байдлаар нүдэнд үзэгдэж харагдтал сэргэсэн юм алга. Ямар сайндаа л багачууддаа ганц баяраар аятайхан жүжиг тоглож сонирхуулахгүй байхав дээ. Харин Ц.Хулангийн хувьд шинэ албандаа очсон даруйдаа ажилчдаа халж солин багагүй шуугиан дэгдээгээд амжсан. Өөрөөр Хүүхэлдэйн театрын тухай мэдээлэл сүүлийн үед гараагүй гэхэд болно. Уг нь шинэ жүжиг, уран бүтээл хийлээ гээд гардаг бол сайхан л байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн