Ном уншихаа больвол сэтгэхээ больдог хэмээн нэгэн суутан хэлсэн байдаг. Гэтэл сүүлийн үеийн хүүхдүүд номтой нөхөрлөхөө нэгэнт больж интернет цахим ертөнцөд чөлөөт цагаа өнгөрүүлдэг болсныг томчууд бид шүүмжилдэг. Гэвч энэ нь дан ганц хүүхдүүдийн буруу ч бас биш юм. Учир нь хүүхдийн ном зохиол гэж байхаа больсон гэхэл хилсдэхгүй. Харин этгээд үг хэллэгтэй хүүхдэд буруу хүмүүжил олгохоор үйл явдалтай номууд гарах болсон нь эцэг эхчүүдийн зүгээс шүүмжлэл сонсож байгаа.
Дээр үед хүүхдийн зохиолч гэж тусдаа байсан. Тэднийг төр засгийн зүгээс тусгайлан дэмжиж гадагш, дотогш нь сургууль соёлд явуулдаг байлаа. Харин одоо хүүхдийн зохио ч гэж байхаа больсон нь манай хүүхдүүдийг номноос хөндийрүүлэх бас нэг шалтгаан болж буй. Иймд Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс хүүхдийн ном зохиолд анхаарлаа хандуулж залуу хойч үеийнхээ оюуны мэлмийг нээж өгөх тал дээр анхаарлаа хандуулахгүй бол ном уншихын ач тусыг нэгэнт мартах нь байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг олон улсын хүүхдийн номын өдөр болгон дэлхийн улсууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд дэлхийн хүүхдийн номын өдрийн эгнээнд аль эрт нэгдэн орсон ч энэ өдөрт төдийлөн ач холбогдол өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн