Эмэгтэй гишүүд хуулийн шинэчлэлийг дэмжихийг уриалав

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг жинхэнэ утгаар нь хамгаалж чадах хуулийн шинэчлэлийг дэмжихийг уриалж өнөөдөр /2015.04.16/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхлээд 10 жил болж байгаа ч энэ хуулийн хамгаалалтыг авч чадалгүй амь насаа алдсан хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд онцолж, зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 62 хүн амиа алдаад байгаа нь өнөөдөр энэ асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэж ойлгуулах, олон нийтийн анхааралд аваачин, тэдний дэмжлэгийг бий болгоход хүн бүрийн оролцоо, дуу хоолой нэн чухал гэв. Мөн энэ асуудлаар гарч буй мэдээллийг хүргэхэд хэвлэл мэдээллийн оролцоо чухал болохыг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн зүгээс нийгэмд хүлээлт үүсгэсэн энэхүү хуулийн төслийг холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах саналын хамт Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулахад бүхий л боломжоо дайчлан ажиллана гээд, Улсын Их Хурлын дарга хуулийн төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд оруулсныг онцоллоо. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, энэ хууль бол хүчирхийллийг үл тэвчих хандлага дээр тулгуурласан хууль. Хүчирхийлэл өөрөө гэмт хэрэг болоод явах учир эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. Иймээс хариуцлагын асуудлыг чангатгаж өгсөн гэлээ.

2004 оны Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг олон улсын жишигт суурилан боловсруулж байсан бол одоогийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа хууль хэрэгжсэнээс хойш бий болсон хохирогчийг хамгаалах албан бус бүтцүүд, тэдгээрийн үйл ажиллагаанд тулгуурласан байна. Хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хийж чадвал гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчид үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх оновчтой механизм бүрдэж, гэр бүлийн хүрээнд, ойр дотныхоо хүний эсрэг үйлдаж байгаа хүчирхийллийн гарал буурна гэж үзэж байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-16 08:42:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.120
    Мэдэгдсэн Хариулах