Байнгын хорооны дарга О.Баасанхүү Элчин сайд Ван Сяолуныг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолуныг өнөөдөр /2015.04.16/ хүлээн авч уулзав.

Ноён Элчин сайд Ван Сяолун уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга О.Баасанхүүг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрсэн, тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагаа ажилттай хэрэгжиж байгааг дурдлаа. Мөн тэрээр, цаашид боловсролын салбарт хэрэгжсэн төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, сургуулиудын сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ дуулгасан юм.

        Байнгын хорооны дарга О.Баасанхүү Элчин сайд Ван Сяолунтай уулзаж буйдаа талархаад, боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхээ 2015-04-30 09:50:48
    Манай Баагий тэр ёсыг сайн мэдэхгүй боловсрол нь нимгэнтэй хүн шүү дээ хөөрхий.Харин энэ хятадын элчин нилээн чөлөөтөй сэтгэлгээтэй хүн шиг юмаа даа.
    112.72.13.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Unshigch  2015-04-16 09:08:22
    Элчин сайд нь гишүүнийг хүлээн авч уулзжээ, зургыг нь харах юм бол
    112.72.13.83
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-16 08:40:19
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.120
    Мэдэгдсэн Хариулах