Орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэн үнийг бууруулна гэв
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVII хуралдаан өнгөрсөн пүрэв гаригт болсон. Энэ хурлаар нийслэлийн орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэн баталсан юм. Орон сууцжуулах хөтөлбөр нь таван бүлэг, таван зүйлтэй бөгөөд гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, түрээсийн орон сууцыг хегжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах, хуучин орон сууцыг шинэчлэн барилгажуулахаар хөтөлбөрийг боловсруулсан байна.

Хөтөлбөрийг 2014-2018 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хөтөлбөр хэрэгжиж дууссанаар нийслэлийн хэмжээнд 150 мянган айлын орон сууц шинээр ашиглалтад орж, 1.337.5 га газрыг дахин төлөвлөж барилгажуулах, 6.604 айлын түрээсийн орон сууцыг барьж ашиглалтад оруулах, 456 га газрыг шинэчлэн зохион байгуулах, 8600 айлын орон сууцыг шинэчлэн барилгажуулах 14 хороололд угсармал орон сууцны 1077 ширхэг блокон барилгад дулаан техникийн шинэчлэлтийг хийнэ гэж тооцжээ.
 
Хөтөлбөрийн чиглэл тус бүрийг товч танилцуулахад:
 
1.Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах
 
Гэр хороолол нь Улаанбаатар хотын нийт газар нутгийн 54.9 хувийг хамран, төлөвлөлтгүйгээр тэлж иргэдийн цэвэр, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж байгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлэх үндэслэл болсон. Энэ төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн “Гэр хорооллын хөгжлийн газар”-ыг байгуулсан бөгөөд нийт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 4618.05 га талбайг дахин төлөвлөлтөд хамруулахаар ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Өнөөдрийн байдлаар 21 байршилд иргэдийн санаачилга, оролцоон дээр тулгуурлаж тохиролцох, зөвшилцөх зарчмаар төслийн ажил эхлээд байна. 2018 он гэхэд 21 байршлын 1.337.5 га талбайд, 78 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулж, иргэд инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууц, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу 2018 онд 23.042 айлын орон сууцыг ашиглалтад оруулах аж.
 
2. Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн брлон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах
 
Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 89.5 хувийг гэр, хашааны
газар эзэлж, нийгмийн үйлчилгээний зориулалтын барилга байгууламжийн газар 5.5 хувийг эзэлж байна. Үүнийг орон сууцны хороололтой харьцуулбал дөрөв дахин бага бөгөөд дэд бүтцийн барилга байгууламжийн газар 4.8 га талбайг эзэлдэг. Гэр хороололд амьдардаг ихэнх иргэд нь тухайн хашааныхаа газрын өмчлөгч, эзэмшигч нь байдаг. Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 133.65 га нутаг дэвсгэрт хийсэн судалгаагаар 63.2 хувь нь өмчлөл, эзэмшлийн сул талбай байгаа аж. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр нийслэлийн “Гэр хорооллыг орон. сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ыг байгуулсан юм. Тус газар нь өнгөрсөн жил иргэдээс 22.214 хүсэлтийг хүлээн авсан үүнээс харахад иргэдийн 72 хувь нь өөрийн өмчлөл, эзэмшлийн газар дээр амины орон сууц барин, инженерийн шугам сүлжээнд холбогдох хүсэлтэй байгаа гэнэ.
 
Нийслэлийн Засаг даргын 2013- 2016 оны үйл ажиллагааны голлох зорилт буюу дэд бүтэц нь шийдэгдсэн амины тохилог орон сууцтай болгох ажлыг иргэдийн санаачилга, оролцоотойгоор эхлүүлээд байна.
 
3. Түрээсийн орон сууц хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах
 
Улаанбаатар хотод өнгөрсөн жилийн хувьд 40 мянган иргэн орон сууц түрээслэн амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг. Тухайн орон сууцны байршил, зэрэглэлээс хамаарч нэг өрөө байрыг 300-500 мянга, хоёр өрөө байрыг 500-750 мянган төгрөгөөр түрээслэж байна. Иргэдийн орон сууц худалдан авах чадвараас хамаараад орон сууц түрээслэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа боловч түрээсийн орон сууцны хүрэлцээ хомс, өндөр үнэтэй байдаг. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд 2016 он хүртэл жил бүр 1000 айлын түрээсийн орон сууцыг, 2017-2020 онд жил бүр хоёр мянган айлын түрээсийн орон сууцыг төрөөс нийлүүлэхээр тусгагдсан байна. 2014 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 396 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулах аж. Ийнхүү 2018 онд 6604 айлын түрээсийн орон сууц барьж ашиглалтад оруулах гэнэ.
 
Дээрх гурван чиглэлийн арга хэмжээ нь төлөвлөгөөний дагуу тодорхой гүйцэтгэл, үр дүнтэйгээр хэрэгжиж байгаа бол нийслэлийн иргэдийг орон сууцжуулах дөрөв, тав дахь чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-т тусгажээ.
 
4.Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах /Нийслэлийн Орон сууцны корпораци/
 
Энэ чиглэл нь өмнө нь болон одоо төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрөөс илүү уян хатан нөхцөлийг иргэдэд санал болгож байгаагаараа онцлог юм. Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ байгуулах бөгөөд орон сууцны урьдчилгаа 20-30 хувийг бэлнээр төлөх боломжгүй иргэдэд зориулсан үйлчилгээ аж. Тодорхой орлоготой /цалин/ иргэн өөрийн орлогоосоо 3-5 жилийн хугацаатай авах байрнаасаа хамаарч cap бүр тогтмол мөнгийг НОСК-т төвлөрүүлж урьдчилгаа мөнгөө бүрдүүлэн тухайн байрандаа орох боломжтой болно. Үргэлжлүүлэн
мөнгөө өгснөөр тодорхой хугацааны дараа тухайн байраа өөрийн болгох нөхцөлөөр уг үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. 2018 онд нийт 80 мянган айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, дэд бүтэц, ногоон байгууламж бүхий эрүүл, аюулгүй орчинг цогцоор нь бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллах юм байна. Орон сууцны хорооллууд баригдаж нийлүүлэлт нэмэгдсэнээр үнийн хөөрөгдөлтэй байгаа орон сууцны зах зээлийн үнийг бууруулж, цаашид тогтвортой, бодит үнээр иргэдийг хангах боломж бүрдэх гэнэ.
 
5.Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах
 
Нийслэлд орон сууцны зориулалтаар баригдсан барилгуудын ашиглалт, үнэ цэнэ, өнгө үзэмж, чанарыг сайжруулах, иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсч байгаа. Засгийн газар болон нийслэлийн зүгээс жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт хуучин орон сууцны барилгын чанарын судалгаа, шинжилгээ, засвар үйлчилгээ, шинэчлэлд зориулан тодорхой хөрөнгө гарган хэрэгжүүлсээр ирсэн. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана гэж хөтөлбөрт тусгажээ. Энэ нь 2018 он гэхэд 8600 айлын орон сууц ашиглалтад оруулах боломжтой юм байна.

Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-06-03 02:21:03
    Une buugaad baival hen ch barihaa bolino shde
    124.158.109.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-02 13:24:42
    хэзээнээс бүртгэл нь эхлэх вэ яг хаанаас мэдээлэл авах вэ гээд тодорхой бичиж болохгүй байсан юмуу
    202.131.226.243
    Мэдэгдсэн Хариулах
  • mgl 2014-06-02 05:21:33
    buuruulj haragdaarai
    103.20.152.50
    Мэдэгдсэн Хариулах