Долоо хоногийн тойм
Ингэснээр тэрбээр Монголын тамирчдаас "Рио-2016" олимпийн наадамд оролцох анхны эрхийг албан ёсоор авлаа. Тэрээр Монголын тамирчдаас 2016 оны Олимпийн эрхээ авсан анхны тамирчин болов.

224 албан хаагчийн ХОМ ил болов
АТГ-аас жил бүр Төрийн албан хаагчдын хөрөнгө оруулгыг мэдээллийг гаргадаг билээ. Энэ уламжлал ёсоор Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд , сайд, агентлаг газрын дарга нар, тэдний гэр бүл гээд нийт 224 хүний ХОМ-ийг энэ долоо хоногт ил тодоор дэлгэлээ. Энэхүү мэдээлэл нь ямагт ард иргэдийн сонирхол татсан мэдээлэл байсаар ирсэн билээ.

Түймрийн гай түйтгэр нөмрөв
Мэдүүлэг гаргагч 244 албан тушаалтан, тэдний гэр бүлийн гишүүд өнгөрсөн онд  олсон нийт орлогын хэмжээ ямар байсан, хэдэн орон сууц-барилга байгууламж, тээврийн хэрэгсэлтэй, хир хэмжээний  газрыг эзэмшиж, өмчилж байгаа, хадгаламж, бэлэн мөнгө, дансны үлдэгдэлтэй байгаа эсэх, компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт ямар байгаа, эрх, патент, тусгай зөвшөөрөлтэй эсэх  зэрэг мэдээллийг  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хураангуйлан нийтлэгджээ. Энэ долоо хоногт болсон үйл явдлаас хамгийн сэтгэл эмзэглүүлсэн үйл явдлын талаар хүргэх гэж байна. Энэ бол зүүн гурван аймгийн хамарсан хээрийн түймэр юм. Хээрийн түймрийн гол шалтгаан   иргэдийн  анхаарал болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. Мөн цурман дахь гал дахин асах, хил дамнан түймэр орж ирж буй, салхины хурд өндөр, тогтворгүй байгаа зэрэг нь үндсэн шалтгаан болж  байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын нутгаар ОХУ-аас түймэр ирж байгаа дээр хүч тавин ажиллаж байна.  Зүүн гурван аймагт гарч буй түймэр дээр эдгээр аймгуудаас гадна Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, төр захиргааны байгууллага, иргэд ажиллаж байна.

Улсын хэмжээний байдлаар нийт түймрийг унтраахаар Онцгой байдлын албанаас 950 алба хаагч, 86 автомашин, Хилийн цэргээс 246 алба хаагч, 15 автомашин, Цагдаагийн байгууллагаас 15 алба хаагч, орон нутгаас 2883 иргэн, 310 автомашин, 47 мотоцикль, нийт 4094 хүн, 418 автомашин тус тус дайчлагдан ажиллаж байна.

Улаанбурханаар өвчлөгсдийн тоо 274-т хүрлээ
Манай Улсад улаанбурхан өвчин өмнө байгаагүйгээр өргөн цар хүрээтэй гараад буй. Иймээс Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаар ахлуулсан Дархлаажуулалтын зөвлөх хороо, Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны өргөтгөсөн хурлыг зохион байгуулж,  Улаанбурхан өвчний тархалт тархалтыг таслан зогсоох талаар хуралдсан. Гэвч эл өвчин тархсаар байна.
 
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1321 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдлаа.

Одоо ХӨСҮТ-д нийт 258 хүн эмчлэгдэж байгаагаас 52 өвчтөн шинээр хэвтэж, 33 хүн эдгэрч гарсан бол 74 өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна. Үүнээс 13 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт шилжлээ. Иймээс эл өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох арга хэмжээг нэн яаралтай авах ганцхан гарц үлдээд байна.
Г.Уянга
 olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.