Л.Гансүхийн хэрэг прокурор руу шилжлээ, цааш яах бол...
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн   ахлах зөвлөх асан Л.Гансүх нартай холбоотой хэргийг энэ сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн прокурорын байгууллага руу шилжүүлчхээд байсан. Тодруулбал,түүнийг бусадтай нийлж албан тушаалаа ашиглаж Засгийн газраас хэрэгжүүлсэн 3.5 тэрбум төгрөг завшсан хэргээр АТГ- аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар тус газар луу шилжүүлсэн гэсэн үг.
 
Өмнө нь эл хэргийг АТГ-аас тусгаарлан шалгаж байгаад прокурорт шилжүүлсэн ч мөрдөн байцаалт дутуу байна хэмээн буцааж байсан. Тэгвэл одоо түүний хэргийг дахин нягталсны үндсэн дээр өнгөрсөн лхагва гарагт Нийслэлийн      прокурорт шилжүүлсэн байна. Ямартай ч олны анхаарлыг татаад байгаа уг хэрэг мөрдөгч нарын мэдлээс гарч прокурор луу шилжлээ. Тиймээс энэ хэрэгт прокурор ямар яллах дүгнэлт үйлдэж шүүх руу шилжүүлэх бол гэдгийг улстөрчид хийгээд олон нийт ихээхэн сонирхож байгаа. Учир нь уг хэргийг улстөрийн захилагатайгаар шалгаж байгаа юм биш үү гэсэн хардлага гарч байсан ч мөрдөн байцаалтын явцад улсын хөрөнгийг дур мэдэн албан тушаалаа ашиглаж 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдож олны эргэлзээ тайлагдаж байсан юм.
 
Өөрөөр хэлбэл, Л.Гансүхийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж энэ хэрэгт 10 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаад зургаан хүнд цагдан хорих арга хэмжээ авч гурван хүнийх нь таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж байсан юм. Товчхондоо дээрх зургаан хүний гурвыг нь цагдан хорьсон гэсэн үг. Ер нь тэд ямар хэрэгт, ямар сэжмээр яаж холбогдсон юм бол гэдгийг дахин нэг сонирхъё. Засгийн газраас “Нүүрс’’ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор анх 2012 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр “Багануур” ХК, “Эм Жи Эл Эс Би" компаниудын хооронд нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг.
 
Дээрх компаниуд гэрээ байгуулахын өмнөх өдөр буюу 2012 оны аравдугаар сарын 31-ий өдөр Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанид менежерээр ажиллаж байсан М.Тулга нар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”- гаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байдаг. Энэ санхүүжилтийг мөн оны арваннэгдүгээр сарын 19-ий өдөр хүлээж авч байсан аж. Ингээд “Багануур” ХК-тай арваннэгдүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний дагуу нүүрс авахаар болсон байдаг юм. Харин тээвэрлэх гэрээг  “Улаанбаатар төмөр зам”- тай 2012 оны арваннэгдүгээр сарын 04-ий өдөр “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Л.Эрдэнэбулгантай байгуулсан аж. Ингээд уг нүүрсийг “Багануур” ХК- иас авахдаа тус компаниар нүүрсийг шигшүүлэх, ангилуулах ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсоны дагуу хийлгэж байсан гэдэг.
 
Өөрөөр хэлбэл, нүүрсийг ангилж, шигшихтэй холбоотой нэлээн их хэмжээний зардал гарсан ч уг зардлаа 2012 оны арваннэгдүгээр сарын 01-ий өдөр байгуулсан гэрээнийхээ дагуу олгоогүй байжээ. Угтаа бол “Багануур'' ХК шигшсэн, ангилсны улмаас түлшний зардалд 399.3 сая төгрөг, шигших тоног, төхөөрөмж түрээсэлсний зардалд 63.9 сая төгрөгийн хохирол хүлээсэн байдаг байна. Харин дээр нэр нь дурдагдаад байгаа “Эм Жи Эл Эс Би” гэдэг компани нь Л.Гансүхийн ууган охинтой нь хамт аж ахуйн нэгж үүсгэн байгуулж байсан найзынх нь компани байсан аж. Тус компани нь 2010 онд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж байжээ. Гэтэл эл компани үйл ажиллагаа явуулах чиглэлдээ 2012 оны аравдугаар сард нүүрсний жижиглэн худалдааг эрхэлнэ гэдэг нэмэлт өөрчлөлт оруулж, мөн оныхоо аравдугаар сараас эхлээд Л.Эрдэнэбулганыг захирлаар нь томилуулж байжээ. Тэгвэл энэ хэрэгт хамсаатнаар нь татагдаад байгаа Л.Эрдэнэбулган гэгч ер нь хэн юм бэ. Тэрбээр Л.Гансүхийг Байгаль орчны сайдаар ажиллаж байх үед нь түүний туслахаар ажиллаж байсан нэгэн аж. Нэгэн үед туслах нь хийж явсан тэрбээр Л.Гансүхтэй санхүү мөнгөнийхөө тал дээр зөрчил үүсгэж үйл ажиллагаа явуулах боломжоо алджээ. Ингээд 2013 оны есдүгээр сарын 19- ны өдөр “Эм Жи Эл Эс Би” компанийн нэрийн ард ганцхан “Ди” гэсэн үг нэмээд шинээр аж ахуйн нэгж байгуулжээ. Гэтэл уг компанийнх нь захирлаар мөн л Гансүхийг УИХ-ын гишүүн байх үед нь туслахаар нь ажиллаж байсан Даваахүү гэгч томилогдсон ажээ. Ингээд тэд 2013 оны нүүрс тээвэрлэх, худалдаалах гэрээ байгуулж өмнөх гэрээний адилаар 27500 төгрөгөөр байгуулсан аж. Гэтэл Багануур ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаанаараа алдагдалтай ажиллаж байна гэх шийдвэр гаргаж 39000 төгрөг болгосон.
 
Өөрөөр хэлбэл, 27500 төгрөгийг алдагдалтай хэмээн үзэж 39000 мянган төгрөг болгох шийдвэр гаргасан гэсэн үг. Гэтэл Л.Гансүх хуучин үнэ болох 27500 төгрөгөөр гэрээ хийхийн тулд зарим нэг эрх мэдэл бүхий хүмүүст нөлөөлж уг мөнгөн дүнгээр хийх талаар дахин Удирдах зөвлөлийг хуралдуулж 27500 мянган төгрөг төлөхөөр гэрээг 2013 оны есөн сарын 27-ны өдөр байгуулж байжээ. Хамгийн гол нь тэдний байгуулсан уг компани нь ямар ч төлбөрийн чадваргүй хэр нь төслийн 1.5 тэрбумаар ажлаа эхэлж байсан аж. Өөрөөр хэлбэл, ажлын явцад 2012 оны 12 сарын 21 -ны өдөр Засгийн газрын 204 дүгээр тогтоолоор гарч уг хөтөлбөрийг дэмжих ажилчдын цалин болон бусад төлбөрт зориулж Засгийн газраас 850 сая төгрөг олгохоор нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байсан гэдэг. Гэтэл энэ мөнгө огт гараагүй байжээ.
 
Ингээд 2013 оны наймдугаар сарын 15-ны өдөр Даваахүү, Санхүү хариуцаж байсан З.Мөнгөнтуяа нар хуурамч тайлан гаргаж Л.Гансүхийн гарын үсэгтэйгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон бусад байгууллагуудад хүргүүлж тайланд “Нүүрс хөтөлбөр хэрэгжүүлснээр тус компани нь санхүүгийн алдагдалтай ажиллаж байгаа учраас бидэнд дэмжлэг үзүүлнэ үү" гэсэн байжээ. Ингээд уг тайланд үндэслэн Засгийн газар 2013 оны есөн сард 854 сая төгрөг гаргаж өгсөн байдаг байна. Гэтэл Үндэсний аудитын шинжээчийн дүгнэлтээр энэхүү мөнгийг шаардлагагүй зүйлд зарцуулсан гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ. Хамгийн гол нь уг компани нь нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 4.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж 963 сая төгрөгийн хөрөнгийг ч авсан байна. Товчхондоо Үндэсний аудитын газраас энэ хоёр компани нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  алдагдалтай ажилласан гэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн аж.
 
Өөрөөр хэлбэл, "Эм Жи Эл Эс Пи Ди” компани нь 3.2 тэрбум “Эм Жи Эл Эс Ди" 1.6 тэрбум төгрөгийн тус тус ашигтай ажилласан байдаг юм. Харин “Багануур” ХХК-ийн тухайд дээр яригдсан шигших, ангилах ажлын зардал, дээрээс нь жингийн зөрүүнээс маш ихээр алдагдал хүлээх болсон аж. Өөрөөр хэлбэл, тус компанийн хүлээсэн алдагдал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноор бол мөрдөн байцаалтын явцад 2.8 тэрбумын төгрөг гэж гарсан юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад нэр дурдагдсан, хэрэгт холбогдож байгаа хүмүүс дээрх аж ахуй нэгжүүдийн кассаас, харилцах   данснуудаас ихээхэн хэмжээний мөнгийг баримтгүйгээр авч ашигласан байх үндэслэл ч давхар тогтоогдож байсан юм.
 
Ямартай ч Л.Гансүх нарын албан тушаалаа ашиглан үйлдсэн гэмт хэргийн нэгээхэн хэсэг нь дээрх баримтууд байгаа юм. Тиймээс л олон эзэн холбогдогчтой уг хэрэг бүтэн нэг жилийн хугацаанд шалгагдсаны эцэст Нийслэлийн прокурорын газар руу шилжлээ. Тиймээс л энэ хэрэг хэрхэн яаж шийдэгдэх бол мөрдөгч нарын олж илрүүлсэн нотлох баримтын аль хэсэг нь үгүйсгэгдэх бол хэмээн хуулийнхан чих тавин хүлээж сууна.
 
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иорх 2015-05-10 07:19:24
    Өнөөдөр нэг зүйлийг эрүүлээр харах хэрэгтэй. Машин нүүрс 250,000 байсаныг энэ хүмүүс 80,000 аар зарж маш олон иргэдэд буян үйлдсэн. Хариуд нь ял хүртэх гэж бна....
    203.91.118.106
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2015-04-20 16:33:38
    eneniig said bx ued baigal orchnii yamand Jargalsaixan gedeg avgai ene 2 niilj boxirdson gazar eruuljuulex nereer ix mungu idsen de amidral ni suga deeshilsen
    43.242.243.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-04-20 10:46:05
    Оюутолгойн гэрээ нохойн замаар орлоо гээд нүүрсэн дээр нэг ухасхийгээд баригдсан ядарсан муу луйварчин юм шүү дээ
    112.72.13.5
    Мэдэгдсэн Хариулах
  • мөнхөө 2015-04-20 09:11:50
    Гансух үнэхээр давилуун болсон байж билээ. Ер нь хүн харваас илт байдаг доо. Буруу сэхээд л эхэлдэг. Тэгээд сав нь дүүрээд ирэхээрээ иймэрхүү болох юм даа.
    43.242.240.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Хашчулуун 2015-04-20 08:37:15
    Энд хуулийнхан яах бол. Бас л хаацайаад өнгөрөх болов уу. Ард түмэн зовж байгаагийн шалтгаан бол ерөөсөө энэ Гансүх мэтийн амьтдаас болж байгаа юм шүү дээ.
    122.201.24.113
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-20 07:46:10
    энэ яах вэ нөгөө цэвэр агаар сангийн идсэн мөнгө яасан бэ БОЯС дарга Цэцгээ гэж найз хүүхэн нь гарсан уу
    202.70.36.182
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-20 06:40:58
    Наад АН-ын луйварчид чинь хахууль өгөөд л гараад ирнэ. Бүү санаа зов.
    202.179.20.127
    Мэдэгдсэн Хариулах
  • За мөнгө иджээ, уужээ гэхдээ хэнд ашигта 2015-04-20 06:14:18
    Өнөөдөр нэг зүйлийг эрүүлээр харах хэрэгтэй. Машин нүүрс 250,000 байсаныг энэ хүмүүс 80,000 аар зарж маш олон иргэдэд буян үйлдсэн. Хариуд нь ял хүртэх гэж бна...
    202.170.68.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Налайхын 5 тн нүүрс 1 сая хүрэх байсан 2015-04-20 04:51:54
    Хэрвээ нүүрс төсөл хэрэгжээгүй бол Налайхын 5 тн нүүрс 1 сая хүрэх байсан. Дамчид, ченжүүд яг энэ үед нүүрсэн дээр маш том луйвар хийх гэж байсныг бид мэднэ
    183.81.171.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2015-04-20 04:24:07
    NISEHIIN ZARTAI LUIBARCHIN S.BATMUHIIG ZUGEER L SULLASAN BAIHAD ENE MUU HYALARIIN MUUG UZEED YAH YUM BE, BAS SULLASUGAI!!!
    124.158.111.16
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-20 02:46:54
    37 оны хэлмэгдүүлэлт шүү дээ ... 250000 нүүрсийг 80000 зарлаа гэжүү
    112.72.15.60
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-20 02:36:39
    ХӨРӨНГИЙН ХУРАА
    202.170.84.7
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-20 01:41:48
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-04-20 01:35:14
    Эзэнгүй төр учраас инээж байгаад л цагаатгагдана даа. Мөрдөгч гуай минь
    112.72.13.89
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-04-20 01:33:09
    үүнд чинь багануурын уурхайн удирдлагууд хүртэл хариуцлагагүй ажиллаж алдагдал хүлээсэн гэж ойлгогдож бн. тэдэнтэй хариуцлага ярих хэрэгтэй биш үү
    202.70.37.34
    Мэдэгдсэн Хариулах