Бөмбөлөг барьсан жаргалтай хүүхдүүд
 Аав, ээжийн хайртай үрс, ах эгчийн алдрай дүү нар маань өчигдөр баяраа тэмдэглэж, Монгол Улсын нэг өдөр хүүхдүүдийн инээд хөөр баяр цэнгэлээр дүүрэн өнгөрлөө. Энэхүү хүүхдийн баярын уур амьсгал тавдугаар сарын 31-ний өдрөөс орж, талбай дүүрэн хүнтэй байлаа.Угаас манай Монголчууд баяр цэнгэл найр наадгайг маш өргөн тэмдэглэдэг гэдэг нь үүнээс харагдана.

Харин маргааш нь буюу зургаадугаар сарын нэгний Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр томчууд хүүхэддээ үйлчилж, түүх соёлын газраас эхлээд үзвэр үйлчилгээ бүгд л зөвхөн хүүхдэд зориулагдсан байлаа. Гоё ганган хувцаслаж, бөмбөлөг барьсан жаалууд ээж, аав, ах эгчинхээ гараас хөтлөн алхах нь хотын гудамжинд өнгө нэмж, чимэг болжээ.
Замын цагдаа ах нар нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, замын хөлдлөгөөнд оролцогчдыг зохицуулах ажлаа сайн хийж байна лээ.


/Явган хүний нэг гарцан дээр гурван цагдаа зохицулалт хийж байна/

Чингисийн талбайд
Эцэг эхээ дагуулан гэрээсээ гарсан хүүхдүүд хамгийн түрүүнд Чингисийн талбайд зочилно. Учир нь тэнд хүүхдүүдийн оролцоотой төрөл  бүрийн арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд тэнд талбайг тойруулан 12 жилийн амьтад байрлаж, алиалагчид хүүхдүүдийг хөгжөөнө.
Мөн Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулсан тул хүүхдүүдэд ихэд сониохолтой байгаа бололтой.


Энэ жилийн хүүхдийн баяр маш өргөн хшүрээтэй болж, Чингисийн талбай хөл гишгэх зайгүй шахам хүн ихтэй байлаа. Чингисийн талбайд зохион байгуулах хүүхдийн баярт Монголын Хүүхэлдэйн театр, Үндэсний Дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, Монголын Хүүхдийн ордон, Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд, Хөгжим бүжгийн коллеж, “Гэгээн алсын одод” уралдаанд амжилттай оролцсон сурагчид, МУГЖ В.Долгор, МУГЖ Т.Ариунаа нар оролцон ая дуугаа өргөв.

Үүнээс гадна хүүхэд багачууд Бонгын найзууд, Диснейн найзуудтай хамт зургаа авхуулах боломж энд л байлаа.
Энэ үеэр нэг зүйлийг дуулгахгүй бол болохгүй нь. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингисийн талбайн хоёр  талын замын хөдөлгөөнийг 11:00-16:00 цагийн хооронд хаасан нь маш зөв шийдвэр болсон гэдгийг цагдаа ах нартай талархалтайгаар дуулгамаар байна.
Мөн өнгөрсөн жилүүдийнхийг бодвол энэ жилийн Хүүхдийн баяр өндөр зохион байгуулалт дор болж, хог хаягдал ч бага хаясан харагдана.



Бяцхан парк
Энэ өдөр хүүхдийн Үндэсний соёл амралтын хүрээлэн хүн ихтэй оочер дараалалтай байсан ч бяцхан хүүхдүүдийг минь баярлуулах бас нэгэн “бяцхан парк”  Барилгачдын талбайд нүүгээд ирсэн байна. Энд ирсэн хүүхдүүд хамгийн хямд үнээр хүссэн тоглоомондоо сууж, Монголын хамгийн том үлээдэг гулгуураар гулгаж, морин тойруулга, явдаг галт тэрэг, нисдэг зөгий, завь гээд төлө бүрийн тоглоомон дээртоглох боломжийг тэнд олгосон байв. Тоглоом тус бүр дээр 3-10 минутын хугацаатайгаар тоглоход 2000-3000 төгрөг. Иймээс бага насныханд хамгийн тохирсон газар яах аргагүй тэр л байлаа.


Хүүхдийн баяр буюу Олон улсын хүүхдийн эхийг хамгаалх өдөр жилд ганц удаа зохион байгуулагддаг ч гэлээ хүүхдүүдийн зуны амралт ингээд  эхэлж байна. Иймээс эрхээ эдэлсэн хүүхдүүд минь зуны амралтаа зугаатай өнгөрүүлж, мянга мянган өдрийг аз жаргал дүүрэн өнгөрүүлээрэй.


Дашрамд дуулгахад, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг Хүүхдийн баярыг буюу зургаадцугаар сарын нэгний өдрийг 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас  дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаснаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болсон түүхтэй юм шүү.
 
Г.Аянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.