Өсвөрийн сагсчид алдарт Майкл Жорданы туршлагаас суралцана
Сагсан бөмбөгийн  мэргэжлийн анхны клуб “ SBL Хасын хүлгүүд”  алдарт сагсчин “нисдэг” Майкл Жорданы  багшилдаг “Flight School”-тэй албан ёсны гэрээг үзэглэсэн байна. Энэхүү гэрээ ёсоор бол манай өсвөрийн сагсан бөмбөгчид Майкл Жорданы зуны сургалтад хамрагдах боломжтой болж байгаа юм.

Тус гэрээг “SBL Хасын хүлгүүд” клубын гүйцэтгэх захирал О.Баярцогт,  Flight School-ын захирал Марк Равелинг нар зуржээ.
Гэрээ хэрэгжсэнээр Монголын өсвөрийн сагсан бөмбөгийнхөн Майкл Жорданыг ойроос харж, түүний дадлага туршлагаас суралцах боломж ийнхүү хоёр дахь жилдээ нээгдэж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.