Ж.Байгальмаа: “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа арилжаалагдаад эхэлбэл дүйцүүлсэн үнэ нь өсөх боломжтой
“Эрдэнэс тавантолгой”   компанийн 1072 хувьцааны талаар Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн олон нийттэй харилцах албаны менежер  Ж.Байгальмаатай ярилцлаа.

-Иргэд 1072 хувьцааны данстай эсэхээ хэрхэн мэдэх вэ?
-Монгол улсын Засгийн  газар тогтоол гаргаад 2013 онд “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааны 10 хувийг Монгол улсын бүх иргэнд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.Үүнтэй холбоотойгоор манай компани 2013 оны дөрвөн сарын 1-нээс өмнө төрсөн Монгол улсын бүх иргэнд “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх ажлыг хийсэн. Уг ажлыг хийхдээ Иргэний бүртгэл мэдээллийн төвтэй хамтран шинэчилсэн бүртгэлд хамрагдсан бүх иргэдийн мэдээллийг авсан. Мөн Нийгмийн  халамж үйлчилгээний газраас мэдээллийг аваад өөрсдийн мэдээллийн санд байгаа мэдээллүүдтэйгээ харьцуулж байгаад  нэг сая төгрөг авсан,нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр авна гэж өргөдөл гаргасан  хүмүүст хувьцааны бичилт хийгээгүй. Үүнээс бусад иргэнд хувьцааны бичилтийг 2013 онд хийж дуусгасан.

-Хувьцаагаа хэрхэн, яаж шалгах вэ?
-Ерөнхийдөө хоёр гурван замаар шалгаж болно.
 
Нэгдүгээрт: манай компанийн вэбсайт байгаа. Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв гээд шивээд оруулахад хувьцаагаа шалгах, данстай эсэхээ шалгах гэсэн хоёр цонх байгаа. Ингээд хувьцаагаа шалгах гэдэг рүү нь ороход та регистрийн дугаараа оруулна үү гэж гарч ирнэ. Иргэн регистрийн дугаараа крилл үсгийн фондоор бичээд оруулангуут хоёр мэдээлэл гарч ирнэ. Эхний мэдээлэл бол Та "Эрдэнэс тавантолгой" компанийн 1072 хувьцааг эзэмшиж байна, эсвэл 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна, эсвэл хувьцаа эзэмшээгүй гэсэн мэдээллүүд гарч ирнэ. Мэдээж 1072 хувьцаа эзэмшиж байна гэж гарч ирж байгаа нь ойлгомжтой. Харин 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна гэж гарч ирж байвал оюутнууд сургалтын төлбөртөө 500 мянган төгрөг авсан гэсэн үг. Ингээд үлдсэн мөнгөн дүнд нь тааруулаад  хувьцааны бичилт хийсэн байгаа. Хоёрдугаар мэдээлэл гэвэл та ямар  нэгэн брокер диллерийн компанид данстай байна гэх мэдээлэл гарч ирнэ. Ингээд тухайн брокер диллерийн компанийн нэр хаяг, утас гарч ирнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 1991-1994 оны хувьчлалаар хувьцаатай аваад данс нээлгэсэн байж болно. Эсвэл хөрөнгийн зах зээлд оролцох хүсэлтэй иргэд үүнээс хойш нээлгэсэн байж болно. Тиймээс та тухайн компанид хандан уу гэх мэдээлэл гарч ирнэ.

Хоёрдугаарт: Манай компанийн байран дээр ирж уулзаж болно.Манай компани Чингэлтэй дүүргийн тамгын газрын Засаг даргын тамгын газрын урд талд байрлаж байгаа. Хоёр давхар тоосгон байшин  байгаа. Нэг давхартаа бид нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Иргэдэд хувьцааны талаар, дансны талаар зөвлөгөө өгч байна. Мөн хувьцааг зээлийн барьцаанд хэрхэн тавих, бусдад өвлүүлэх, шилжүүлэх зэргээр зөвлөгөө өгч байгаа. Тиймээс манай компани дээр ирж бүх төрлийн зөвлөгөө аваад, дансны дугаараа лавлагаагаа  авч болно. Иргэд ирэхдээ иргэний үнэмлэх болно түүнтэй дүйцэхүйц бичиг баримттай ирэх ёстой.

Гуравдугаарт: Манай компанийн лавлах утсаар ерөнхий мэдээллүүдийг авч болно.

-Та түрүүнд  хувьцаагаа бусдад бэлэглэж, шилжүүлж болно гэж ярилаа. “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 хувьцааг бусдад шилжүүлж  болох уу?
-Одоохондоо бол “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаа амьгүй байгаа. Тиймээс данс нээлгэсэн иргэдийн хувьд дансандаа байж байгаа. Данс нээлгээгүй иргэдийн хувьд Монгол улсын иргэн гэдэг утгаараа нэрийн чинь доор хувьцаа эзэмшиж байна гээд бичээстэй байгаа. Тэгэхээр  дээр хэлсэнчлэн өв залгамжлуулах, бэлэглэх гэх зэргээр бусдад шилжүүлэх эрх “Эрдэнэс тавантолгой” –н хувьцааны хувьд нээгдээгүй байгаа. Ингэхийн тулд энэ компанийн хувьцаа Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдах ёстой. Өөрөөр хэлбэл анхдагч зах зээл дээр оролцож хувьцааныхаа үнэ ханшийг /нэрлэсэн үнийг/ нээлттэйгээр, нийтэд зарлах ёстой. Тэр нь  одоохондоо хийгдээгүй учраас үнэт цаасны шилжүүлэг бол хийгдэхгүй, хөдөлгөөнгүй байгаа гэж ойлгож болно.

-Арилжаалагдаад эхэлсэн тохиолдолд үнэт цаасны шилжүүлэг хийх боломжтой гэсэн үг үү?
-Тиймээ бүх эрх нь нээгдэнэ.

- Та дээр хэлсэн одоохондоо нэрлэсэн үнээр бус дүйцүүлсэн үнээр хувьцааны бичилтийг хийсэн байгаа гэж. Тэгэхээр Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад эхэлсэн тохиолдолд  дүйцүүлсэн үнэ нь нэмэгдэх боломжтой  гэсэн үг үү?
-Тиймээ боломжтой. Тухайн “Эрдэнэс тавантолгой” компани нь маань хэр ашигтай ажиллаж байна гэдгээс шалтгаалаад нэмэгдэх боломжтой. Ер нь  компаниуд ашигтай ажиллаад эхэлбэл хувьцаа эзэмшигчдэдээ ноогдол ашиг тараадаг шүү дээ. Ноогдол ашиг тарааж байгаа компаниудын  хувьд хувьцааных нь ханш өндөр байдаг. Хувьцааны ханш тухайн компанийн үйл ажиллагаатай шууд хамааралтай байдаг учраас нэрлэсэн үнэ 933 төгрөгөөс  дээш тогтоогдох уу, доошоо тогтоогдох уу гэдэг нь зах зээлээсээ шууд хамаарч байгаа.

Тэгэхээр “Эрдэнэс тавантолгой” компани ноогдол ашиг тараах уу?
-Одоохондоо бол ноогдол ашиг гэж ярих нь эрт байна. Ерөнхийдөө хөрөнгийн зах зээл дээр 364 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс гайгүй сайн ажиллаж байгаа компаниуд жилийн эцэст ноогдол ашиг хувьцаа эзэмшигчдэдээ тараадаг. Гэхдээ хуулиараа бол заавал тараах ёстой биш шүү дээ. Манай иргэдийн дунд заавал хувьцаа авах ёстой гэж ойлгоод байгаа.

-Хувьцааны данс нээж, бичилт хийлгэсэн иргэд дансаа яаж баталгаажуулах вэ?
- Данс нээлгэсэн иргэдийн хувьд автоматаар хувьцаа нь орчихсон байгаа. Данс нээлгээгүй иргэдийн хувьд МУ-ын иргэнийхээ хувьд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан л бол регистерийн дугаараа оруулахад таны нэр дээр та тэдэн ширхэг хувьцаа эзэмшиж байна гээд гарч ирж байгаа. Яваандаа "Эрдэнэс тавантолгой" компани  маань хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалаад, нэрлэсэн үнэ нь нийтэд зарлагдсан тохиолдолд хувьцаа чинь амь ороод дээр хэлсэнчлэн  бусдад шилжүүлж болно гэсэн үг.

Ярилцсанд баярлалаа
Б.Сансар
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-04-22 08:06:47
    2013 onii 4.1omno torson Mongol ulsiin irhen gej buruu helsiin uu bichsiin muu 2012 on geegui biluu.
    82.156.216.43
    Мэдэгдсэн Хариулах
  • UB man 2015-04-22 03:28:34
    ETT chin uuruu huvitsaat company bish. Tegeheer hudlaa tsaas shyy dee
    43.242.240.74
    Мэдэгдсэн Хариулах