Украйн Америкийн хамтарсан хээрийн сургууль эхэллээ
Украйны Львов муж дахь Яворовын хээрийн сургуулийн талбарт Украйн ба АНУ-ын цэргийн хамтарсан хээрийн сургууль "Фиарлес Гардиан - 2015" энэ сарын 20-нд эхэллээ. Хээрийн сургуулийн явцад Украйны Үндэсний гвардийнхан Америкийн цэргийнхний дэлхий даяар ажиллагаа явуулахдаа олж авсан туршлагаас суралцах юм. Хээрийн сургуулийг нээх ёслолын ажиллагаан дээр Украйны Ерөнхийлөгч П.Порошенко үг хэлэв.
 
Порошенко нь энэхүү хээрийн сургууль нь Украйны хилийн орчим харийн орны зүгээс бүрэн хэмжээний түрэмгийлэл явагдаж байгаа маш ээдрээтэй цаг үед явагдаж байгааг онцлов. Тэрээр “Дэлхий дээр олон улсын эрх зүйн хэм хэмжээ үйлчлэх эсэх, улс орны бүрэн бүтэн байдал ба хил хязгаар бүрэн бүтэн байх эсэх, гар загатнасан төдийд ямар ч гэсгээлгүйгээр хүч хэрэглэж болдог эсэх гэсэн асуудлыг шийдэгдэх дайн болж байна” гэжээ.
 
Цаашлаад хээрийн сургуулийг хоёр улс хоорондын харилцаа шинэ түвшинд гарсныг гэрчилсэн анхны арга хэмжээ гэж онцолсон байна. 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл явагдах хээрийн сургууль дууссаны дараагаар  америкчууд Украйны талд тусгай хувцас хэрэглэл, холбооны тоног төхөөрөмж өгөх юм. Украйн, Америкийн хээрийн сургууль нь Москвагийн дургүйцлийг ихэд хүргэж байгаа. Путины хэвлэлийн төлөөлөгч Песков нь Украйнд АНУ-ын цэргүүд орж ирсэн нь цаашид бүс нутгийн нөхцөл байдлыг тогтворгүй байдалд оруулж болзошгүй гэж мэдэгдсэн юм.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Золжаргал 2015-04-22 08:31:29
    Оросуудын эрүүнд буу тулгаад ингэвэл чи яах юм бэ гээд өдөөд байгаа юм биш үү. Орос нь харин их тэвчээртэй юм.
  • delhiin 3 dain zarlahad tun oirhon baina 2015-04-22 04:53:06
    ene amiarkuud bolimoor yum haana dain bolono tend hushuu dureed yavj dainiig odoj yavah yum daa tejeg baij dain uisehviidee 3 dain......
  • зочин 2015-04-22 03:58:16
    Оросын баруун чамархайд буу тулгаж байж алуулахнээ дээ У Крайнчууд