2014 он байгаль хамгаалагч нарын амь насанд хамгийн халтай жил болсон
Олон улсын “Global Witness” байгууллагаас 2014 оныг экологич, байгаль хамгаалагч нарын амь насанд хамгийн халтай жил болсон тухай мэдэгдлээ. Энэ байгууллагаас гаргасан илтгэлд 2014 онд байгаль хамгаалагч 116 хүн амиа алдсан тухай дурджээ. Энэ бол 2013 оныхоос 20 хувиар илүү тоо юм. Цэргийнхэн, үйлдвэрийн хамгаалалтын албаны ажилтнуудын, эсэргүүцлийн жагсаалыг тараасан цагдаа нарын гарт байгаль орчныг хамгаалагч нар хамгийн их өртдөг аж.
 
Төв ба Өмнөд Америк болон Зүүн Өмнөд Азид экологичид хамгийн олноор амиа алдсан. Тухайлбал, зөвхөн Бразильд гэхэд л 29, Колумбид 25, Филиппинд 15 байгаль орчныг хамгаалагч амиа алджээ. Гэхдээ байгаль орчныг хамгаалахыг уриалдаг, энэ талаар эсэргүүцлийн жагсаал арга хэмжээ зохиогч идэвхтнүүд хамгийн ихээр амиа алдсан орноор Гондурас тодорсон байна. Энэ усад сүүлийн дөрвөн жилийн дотор 100 гаруй идэвхтэн амиа алджээ. Гэхдээ энэ бүх гэмт хэрэг зэлүүд бөглүү нутагт гарсан тул алагдсан байгаль орчныг хамгаалагчдын тоо хавьгүй олон байж магадгүй гэдгийг “Global Witness” онцолсон байна.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-23 08:16:38
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.223
    Мэдэгдсэн Хариулах
  • 19001958.mn 2015-04-23 00:49:16
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.223
    Мэдэгдсэн Хариулах