"Ард нийт засаг даргаа шууд сонгох уу" санал асуулгын хэвлэлийн хурал болно
08:00 цагт Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй "Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт “Химийн бодис бидний амьдралд” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд болно. Уулзалтын зочноор “Байгаль орчин, эрүүл мэнд төв” ТББ оролцоно.
 
08:30 цагт “Ослын нийгмийн даатгалын тогтолцоо хөгжил: Монгол ба Герман улсын туршлага” сэдэвт форум Корпорэйт зочид будал Конвеншин центр /МҮХАҮТ-ын хажуугийн/-т үргэлжилнэ.
 
08:30 цагт Эрүүл мэндийн дэд хороо нийслэлийн хэд хэдэн сургуулиудаар шалгалт хийж эхэлнэ. Арга хэмжээ 1-р сургуулиас эхлэнэ.
 
09:00 цагт Чингисийн талбайд "Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл"-ийн тоног төрөөрөмж суурилуулсан автобуснуудыг нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийнхэнд танилцуулна.
 
09:00 цагт Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын хамтарсан комиссын XXI дүгээр хуралдаан "Blue Sky" зочид буудлын "Чингис хаан" хурлын танхимд болно.
 
09:00 цагт Оюуны өмчийг дээдлэх нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон АНУ-ын ОУХА-н Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлгийг “Оюуны өмч ба зөрчил” сэдвээр Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулна.
 
09:00 цагт Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яамнаас М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургуулийн сурагчдтай Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэх эрхт Элчин сайд Мурат Карагөз уулзана.
 
09:30 цагт "Ирээдүйг өнөөдрөөс эхлүүлнэ" сэдэвт арга хэмжээг “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” Европын холбооны төсөл Стандартчилал, хэмжил зүйн газартай хамтран "Туушин" Зрёид буудлын хурлын танхимд зохион байгуулна.
 
10:00 цагт МҮХАҮТ, ОХУ-ын Эрхүү мужийн Төлөөлөгчийн Газар, “Бизнес Контакт” компани хамтран зохион байгуулж буй Олон улсын “Ворота в Азию 2015” 23 дахь удаагийн үзэсгэлэнгийн хүрээнд явагдаж буй  “Монгол-Оросын бизнесийн шинэ хөгжил” бизнес форум МҮХАҮТ-ын тоотод үргэлжилнэ.
 
10:00 цагт М.К.Ататуркийн нэрэмжит Нийслэлийн 5-р дунд сургуулийн урд байрлах М.К.Ататуркийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.
 
10:00 цагт 2016 онд болох АСЕМ-ын хуралд бэлтгэх,нийслэлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгж,зах,худалдааны төв, дэлгүүр,ресторан,гуанз,төрийн болон төрийн бус байгууллага зэрэг бүх газруудыг хамруулсан тохижилт,ногоон байгууламжийг сайржуулах томоохон болзолт уралдаан нийслэлээс зарласан талаар Хангарди ордны 14 давхарт мэдээлэл өгнө.
 
10:00 цагт Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв, ажил олгогч аж ахуй нэгжүүд, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэс хамтран “Амжилтын гараа” өдөрлөгийг ажил хайж буй иргэний хүсэл сонирхол, мэргэжил, ур чадварт нийцсэн ажилтан олоход зуучлах зорилгоор Хөдөлмөрийн ордонд зохион байгуулна.
 
10:30 цагт "Хүчирхийлэлгүй-Би гэр бүлдээ үүнийг хүсдэг" сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдийн бүтээлийг алдаршуулан, шагнал гардуулах ёслол, хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор 7 дугаар сургууль дээр болно. 
 
11:00 цагт УИХ-ын дэд дарга Л.Цог, Шинэ Оросын андууд нийгэмлэг хамтран зүүн Укрианы ард түмэнд тусламж хандив цуглуулах аян өрнүүлэх талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт Төрийн ордны "Г" танхимд ИЗНН-аас орон даяар явуулах "Ард нийт засаг даргаа шууд сонгох уу" санал асуулгын хэвлэлийн хурал болно.
 
11:30 цагт нийслэлийн 68-р цэцэрлэгт шатрын сургалтын нээлтийн үйл ажиллагааг Сүхбаатар дүргийн 5-р хороо, "Оюунтүлхүүр хүү" ТББ хамтран зохион байгуулна.
 
12:00 цагт эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан "Бүсгүй мэлмий" үзэсгэлэнгийн нээлт "Bluemoon" арт галерейд болно.
 
12:30 цагт Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос Улс төрийн цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
 
15:00 цагт Саудын Араб улсын Абдул Хааны Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш, Доктор Ш.Алтанбадралт "Биотехнологи, Генийн инженерчлэлийн хөгжил" сэдвээр илтгэл уншина. Арга хэмжээ ШУТИС-ийн төв байрны 203 тоотод болно.
 
17:00 цагт Эх орны дайны ялалтын 70 жилийн ой, Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан Монгол, Орос зураачдийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны үзэсгэлэнгийн танхимд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-04-23 11:22:51
    zasag dargaa buh niiteer songoh ni zuv. demjij bna
    202.131.252.213
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-04-23 08:15:02
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.223
    Мэдэгдсэн Хариулах