Ойн тооллого эхэлчихээд байгаа билээ. Монгол Улс 1956 онд ойгоо анх удаа тоолж байсан. Тухайн үед бүх салбарыг мод модон материалаар хангах өндөр хүчин чадал бүхий мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын тулд ойн баялгийн нөөцийг тогтоох шаардлага гарсан гэдэг. Харин энэ удаагийн тооллогын зорилго, аргачлал өөр ажээ.
Олон зорилтод ойн тооллогын хээрийн судалгааны ажилд мэргэжлийн эрх бүхий 9 аж ахуйн нэгжийн 22 баг гүйцэтгэгчээр ажиллаад эхэлжээ. Монгол орны шилмүүст навчит ойг бүхэлд хамарсан нийт 4211 цэгт 12633 дээж авах талбайг байгуулсан байна.
Тооллогоор ганц ойгоо тоолохгүй, биологийн төрөл, амьтан зэрэг ойд байгаа бүхий л зүйлийг тоолж, хичнээн тонн хүлэмжийн хийг Монголын ой шингээдэг болохыг хэмжих гэнэ. Ингэснээр ойн төлөв байдал нэг зэрэг гарч Төрөөс ойн талаар баримтлах бодлого гаргахад суурь мэдээлэл үүсэх олон талын ач холбогдолтой.
Г.Уянга
оллоо.мн