Туркийн Гадаад хэргийн яам Путиныг шүүмжлэв
Армяны нийслэл Ереванд болсон 1915 онд Османы эзэнт гүрэнд армян үндэстнүүдийг олноор хөнөөсөн үйл явдлын дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагааны үеэр Германы Ерөнхийлөгч Иоахим Гаук, Оросын Ерөнхийлөгч Путин нарыг үг хэлэхдээ “геноцид” гэсэн үг ашиглалаа гэж Туркийн Гадаад хэргийн яам эрс хатуу шүүмжилсэн мэдэгдэл хийжээ.
 
Туркийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл нь хоёр улсын харилцаанд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулаад “Ерөнхийлөгч Гаукийн хийсэн мэдэгдлийг Туркийн ард түмэн хэзээ ч мартахгүй, уучлахгүй” гэжээ. Ингээд зогссонгүй Оросын Ерөнхийлөгч Путинд хандан 1915 оны үйл явдалд “геноцид” гэсэн нэр зүүхийн өмнө оросууд өөрийн түүхийг анхааралтай ажиглах хэрэгтэй байж гэсэн байна. Тухайлбал, “Кавказ, Дундад Ази, Зүүн Европт Оросын өөрийнх нь үйлдсэн харгислал, үй олноор цөлсөн тохиолдлууд болон украйнчуудыг хоморголон устгасан явдал, турк болон лалын шашинтнуудын эсрэг чиглэсэн хүмүүнлэг бус аргуудыг авч үзвээс Орос нь “геноцид” гэсэн үгийн утгыг өөрөө юун түрүүн сонирхож, энэ үгийг хэрэглэснээс үүдэх хууль зүйн үр дагаврыг анхаарах ёстой” гэжээ.
 
Үүний хариуд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Песков тайлбар өгөхдөө Оросын Төрийн тэргүүнийг 4-р сарын 24-нд Ереванд болсон ёслолын ажиллагаанд оролцсон явдлыг Туркийн тал сөргөөр хүлээн авах учиргүй гээд Путины хэлсэн үгийг анхааралтай уншихыг зөвлөсөн байна. Оросын Ерөнхийлөгч Армены нийслэлд хэлсэн үгэндээ  Армены ард түмний эсрэг явуулсан олныг хамарсан хэлмэгдүүлэлт ба хүчирхийллийн тухай л дурдсан. Харин “геноцид” гэдэг үгийг “Геноцидгүй дэлхий ертөнц” нэртэй дурсгалын үдэшлэгийн оролцогчдод хандан үг хэлэхдээ буюу бүр 4-р сарын 22-нд хэрэглэсэн гэдгийг онцолжээ. Путины хэлсэн үг түүний албан ёсны сайт дээр гарсан байна.
 
Эх сурвалж: “Deutsche welle”.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-04-27 03:09:44
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.159
    Мэдэгдсэн Хариулах
    • Наад зар сурталчилгаагаа болиоч 2020-08-06 19:54:58
      ӨӨР ГАЗАР БИЗНЕСЭЭС СУРТАЛЧИЛ
      162.158.7.188
      Мэдэгдсэн Хариулах
  • энхээ 2015-04-27 02:43:30
    Улс гэдэг хаана байхаас үл шалтгаалан гарал үүсэл нэгтэнгүүдээ өмөөрч үгээ хэлж байхад манай төр өөрийн үндэстнийг нь доромжилсонд нь улсаа зарах гээд уралдаад...
    112.72.13.57
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхээ 2015-04-27 02:37:42
    Яаж яваад манай ерөнхийлөгч тэнд очоогүй юм бол доо.Очоод мэдээж дэмий баахан юм ярина.Орос,Германыг ингэж байгаа юм,манай улсыг бөмбөгдөх юм байна даа.
    112.72.13.57
    Мэдэгдсэн Хариулах