“Тэди” төв дээр хулхи гар утас худалдаж, хэрэглэгчдийг хохироожээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд хэрэглэгчдээс үүрэн холбооны оператор компаниуд, тэр дундаа гар утастай холбоотой төрөл бүрийн гомдлууд их ирдэг аж. 

Тухайлбал иргэн Н, Ж нь Тэди төвөөс худалдан авсан хоёр ширхэг Galaxy Note утас нь оргинал утас биш байна гэсэн гомдлыг гаргасны дагуу тус төвийн үйлчилгээний менежертэй холбогдож иргэний гомдлыг барагдууллаа. Уг утсыг худалдан авсан иргэний баталгааны хугацаа дуусаагүй байсан тул гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасаж утасны үнэ болох 510000 төгрөгийг хэрэглэгчдэд буцаан олгуулжээ. Харин иргэн Ж-ийн худалдан авсан утсыг хэрэглэгчийн хүсэлтээр өөр загварын гар утсаар солиулсан байна. 

Мөн тус төвөөс Galaxy Grand Prime гар утас худалдан авсан иргэн Т-ийн утасны дэлгэцийн мэдрэгч ажиллахгүй байна гэсэн гомдлын дагуу хэрэглэгчийн хүсэлтээр гар утас хэрэглэсэн хугацааны шимтгэлийг хасаж гар утасны үнэ болох 320000 төгрөгийг хэрэглэгчид буцаан олгуулсан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • мөөгий 2016-05-28 14:25:08
    Балиар заваан юмнууд байдаг үл тэдигийн дотор ойр хавьд нь
  • tulga 2015-10-11 04:38:55
    Yu n shiltgel ve.hunii tsag zaviig urej orhiod bas mungu avdag ym uu.harin ni hereglegchid mungu tulmuur ym gaa
  • h 2015-07-02 19:44:19
    Malnuudaa batalgaat hugacaandaa bucaasan bol shiniig avdgiin gichiinuud alah yumsan
  • зочин 2015-04-28 01:22:46
    Шимтгэл хасна гэж юу яриад байнаа. Баталгаат хугацаандаа л эвдэрсэн бол бүх мөнгийг нь л өгөх хэрэгтэй ш дэ.
  • Бод 2015-04-27 09:16:25
    Жинхэнэ наймаачин хүн өнөөдөрийг биш ирээдүйгээ харж худалдан авагчийнхаа хүсэл сонирхолыг унших хэрэгтэй байдаг.
  • 1958.mn 2015-04-27 08:13:32
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • zochin 2015-04-27 07:55:16
    Orig utas hed ni ach chadah uu.gaaliin tatvar ondor bolohoor ard tumend achaa uuruuleheer yamar uu. Hereglegch tumen mini sain bodood uz.
  • irgen chin bn 2015-04-27 07:13:47
    hulhi um zarchaad yamar ch shiitgelgui harin avsan hun n mongoo suutguulaad tsag hugtsaagaa aldaad duusah uu? te yamar geechiiin shudarg yos huuli uilchleed bn?...
  • efea 2015-04-27 07:01:25
    тэгээд хулих юм зарсан байхад хэрэглэсэн хугацааны шимтгэл аваад байгаа ямар учиртай юм вэ. харин иргэдийг цаг хугацаа бас бус зардлыг төлүүлэн торгох ёстой.