“Цэцэрлэгжилт” компанийн ажилтан хүний амь хөнөөж, 10 оюутныг барьцаалав

Нийслэлд өчигдөр хү­ний амь хөнөөж, оюут­нуудыг барьцаалсан ноцтой хэрэг гар­лаа. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах Мод үржүүлгийн газарт ар­хи­дан согтуурсан эт­гээд нэгнийхээ амийг хөнөөж, 10 оюутныг барьцаалсан байна. Цагдаагийн ажилтнууд шуурхай ажиллаж барь­цаалагдсан оюутнуудыг суллан, гэмт этгээдийг баривчилжээ.


ГЭМТ ЭТГЭЭД ДОРНОД АЙМГИЙН ХАРЪЯАТ БАЙЖЭЭ

“Мод үржүүлгийн газарт хүмүүс зодолдоод байна” гэсэн мэдээлэл өчигдөр 04:45 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн ахлах дэслэгч Ч.Дашцэрэнгээр ахлуулсан багийнхан очиход Мод үржүүлгийн газрын хаалга түгжээтэй байсан гэнэ. Дотор нь М гэгч залуу оюутнуудад хутга тулган “Ална” хэмээн хашгирч байжээ. Цагдаагийн ажилтнууд түүнтэй нэг цаг орчим ярилцсаны эцэст баривчилж чаджээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоохоор ухуулга яриа хийж, шуурхай ажилласны үр дүнд 06:30 цагт барьцаалагдсан оюутнуудыг суллаж чад­сан” гэлээ. Оюутнуудын олонх нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан байна.

М нь Дорнод аймгийн харъяат, 25 настай залуу юмсанж. Мод үржүүлгийн газрын ажилтан байсан бөгөөд уржигдар орой хамт ажилладаг хоёр залуутайгаа архи ууж, үүрээр маргалдсан бололтой. Тэрээр 35 настай Ж-ийн толгойнд нь хүнд төмрөөр цохин амийг нь хөнөөсөн байжээ. Мөн нөгөө ажилтныхаа биед гэмтэл учруулсан байна. Ингээд цагдаагийн ажилтнуудыг очих үеэр оюутнуудыг барьцаалжээ.

 

н.Цэвээндулам: ОЮУТНУУД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГААР ИРЭЭД БАЙСАН

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Мод үржүүлгийн газар “Цэ­цэрлэгжилт” компанийн мэдлийнх. Компанийнхан орон нутагтай гэрээ хийж оюут­нуудыг дад­лагажуулахаар аваад байжээ. Энэ тухай тус компанийн маркетингийн албаны дарга н.Цэвээндуламаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Барьцаалагдсан оюутнууд танайд дадлага хийж байсан гэв үү?

-Тийм. Дөнгөж өчигдөр /уржигдар/ орон нутгаас ирээд байсан оюутнууд. Манайх Дорнод аймгийн МСҮТ-тэй гэрээ хийж, 10 оюутан аваад байсан. Оюутнууд Мод үржүүлгийн газарт үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирцгээсэн.

-Оюутнуудын сэтгэл санаа зүгээр үү. Эмэгтэй хүүхэд хэд байсан бэ?

-Долоон эмэгтэй, гурван эрэгтэй оюутан ирсэн. Тэдний сэтгэл санаа гайгүй байгаа.

-Хүний аминд хүрсэн этгээд танай ажилтан уу?

-Түр ажилтан байсан. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.

Б.ЗАЯА
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-05-09 12:55:28
    яадаг муу зэрлэг хог вэ.: киноныхоо дүрд орчихоод байгаа юм уу хаашаа юм. ийм юмнуудыг насаар нь хорих хэрэгтэй ш дээ