"Фортуна" сайдын өмнөөс ичиж үхэх нь ээ
Эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн хэрэгт унаад байгаа “Фортуна сайдын холбогдсон хэргүүд ар араасаа л гарч ирэх нь. Улс орны эдийн засгийг тартагт нь тулгаж, Чингис бондыг үр ашигтай зарцуулаагүй хэрэгт уначихаад байгаа нөхөр шүү дээ. Эдийн засаг сайхан байна. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг юм. Та нар битгий муу амла хэмээн наагуураа сайхан зүйл ярьж бурхан тэнгэртэй холбогдлоо ч эдийн засаг өөдөлсөнгүй. Өдрөөс өдөрт өндөг махны үнэ тэнгэрт хадаж, Н.Батбаяр сайд галаа тахиад, Чингис хаантай ярилцаад ч тусыг эс олов. Гэтэл саяхнаас түүний охины тансаг барааны дэлгүүрийн чимээ дуулдаж бас л олны нүдийг орой дээр нь гаргасан. Хамгийн доод тал нь 800 сая төгрөгийн үнэ бүхий бараа таваар зардаг, тэнд нь дандаа тасарчихсан баячууд үйлчлүүлдэг учраас эдийн засаг сайхан байгаа, манай үйлчлүүлэгчид бараагаа авч байгаа хэмээн аавдаа хэлдэг бололтой гэх явган шог яриа ч дуулдаж байв. Тэгвэл “Эдийн засгийн хөгжлийн саад”-тай холбоотой өөр нэг мэдээллийг Хөвсгөл аймгаас манай сонинд хандан ирүулсэн юм.

Энэ үйл явдалд мөн л эрхэм сайдын нэр холбогджээ. Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолын дагуу хоёр жил тутамд “Улсын тэргүүний сум”-ыг шалгаруулдаг болсон билээ. Хангай, говь, зүүн, баруун, төвийн бүсийн аймгуудын сумдаас хоёр жил тутамд нэг сумыг шалгаруулж үлгэр жишээ сум хэмээн нэрийддэг учиртай. Сумаа жишиг сум болгочих гэсэн сэтгэлтэй сумын Засаг дарга нар сумынхаа бүтээн байгуулалт, соёл, тохижилтод анхаарч, хоёр жилийн хугацаанд чамгүй л удаан бэлтгэл базаадаг учиртай. Аймгийнх нь сум үлгэр жишээ болчихоосой гэж аймгийн Засаг дарга нар ч хоорондоо битүүхэн өрсөлддөг. Тэдний сэтгэлийн л үйл хэрэг.
 
Учир нь “Улсын тэргүүний сум” шалгаруулахад нэр хүндээс гадна 100 сая төгрөг өгдөг нь хамгийн чухал. Сумын төсвөөс нь гадна Засгийн газраас 100 сая төгрөг өгдөг бөгөөд хамгийн чухал нь сумын ард түмний урам зоригийн асуудал байгаа юм. Тиймээс сумдын Засаг дарга нар тойргийнхоо гишүүдийн хойно урд нь гарч гүйж байгаад боловч сумандаа бүтээн байгуулалт хийж үлгэр жишээ болохыг хүсдэг. Нутгийн ард түмнийхээ урам зоригийг сэргээхийг боддог аж. Энэ шалгаруулалтад өнөө жил хамгийн өндөр үнэлгээ авсан сум бол Хөвсгөл аймгийн Тариалан сум. Хангайн бүсийн аймгуудын дундах уралдааны шалгаруулалтад хамгийн түрүүнд материалаа явуулжээ. Өвөрхангай аймагт материал нэгтгэгдсэн бөгөөд бүсийн ажилтнууд Тариалан сум руу залгаж “Танайх бүсээс шилдгээр шалгараад явлаа. Та бүхэнд баяр хүргэе” гэсэн аж. Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай ч бөөн баяр хөөр болж, нутгийнхаа зон олонд дуулгаж, олон жилийн үр дүн гарлаа хэмээн баярлаж суужээ. Гэтэл энэ сарын 3-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар шилдэг сум шалгаруулахдаа Хангайн бүсээс Архангай аймгийн Эрдэнэмандал сум шалгарлаа хэмээн хэвлэлээр ярьсан аж. Ц.Хөвсгөлдалай дарга тэр дор нь бүсийн шалгаруулалтын комиссын дарга руу утасдаж“Та нар манай сумыг шалгаруулаад явууллаа гэсэн. Хэвлэлээр Архангай аймгийн Эрдэнэмандал сум гэж яриад байна. Та нар андуурчихсан уу” хэмээн асууж гэнэ.

Харин Өвөрхангай аймагт дүнг нэгтгэсэн Мижидсүрэн гэж хүн “Үгүй ээ. Танайхыг би шалгаруулаад явуулсан. Эрдэнэмандал сумын материал яах аргагүй энд байна. Хот руу нэг ч материал очоогүй” гэдэг хариулт өгчээ. Аргаа барсан Ц.Хөвсгөлдалай дарга тойргийнхоо гишүүн Л.Энх- Амгалан руу ярихад Засгийн газрын хуралдаан дээр бантан хутгасан хүн нь Н.Батбаяр сайд болж таарсан аж. Тойргийнхоо аймгийн сумыг шилдгээр шалгаруулахад ирэх жилийн сонгуулиар ядахдаа нэг сум нь асуудалгүй хэмээн ийн хор найруулсан сурагтай. Ёстой сонсохоос ч ичиж үхмээр асуудал. Нутгийн ард түмний халуун сэтгэлээр наадаж, дээгүүрээ хүртэл нэг суманд өргөмжлөл, 100 сая төгрөг өгөхийн тулд хор найруулж байна гэхээр Н.Батбаяр сайд тун ч зав чөлөөтэй байгаа бололтой. Тойргийнх нь нэг сумын асуудалд анхаарлаа хандуулж, 100 сая төгрөгийн хор найруулж, ард түмнээр тоглож явахын оронд салбараа өөд нь татаач ээ, Фортуна сайд аа. Ирэх сонгуулийн нүхээ эртнээс малтаж, шилдэг сум, шилдэг аймаг гэсэн өргөмжлөлийн араас хөөцөлдөж явах зав гаргах цаг мөн бил үү. Засгийн газарт нөлөөлж болдог юм гэдгээ энэ үйлдлээрээ харууллаа. Тэгэхдээ арай жаахан том зүйл дээр нөлөөл. Ерөнхий сайдаас хэдэн төгрөг салгаад ард түмнийхээ амьдралыг өөд нь татах том бүтээн байгуулалтад цагаа зарцуул. Бүхэл бүтэн нэг улсын эдийн засгийг атгаж суугаа атлаа, бор зүрхээрээ тэмцэж, зүтгэж байж ганц өргөмжлөл нутагтаа хийх бүтээн байгуулалтынхаа мөнгийг авах гэж байгаа сумдын үйл хэрэгт таны хэрэг алга. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг дээ. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалайн ярьсныг элдэв засваргүйгээр хүргэе.

Ц.Хөвсгөлдалай: Хаана байна тэр нээлттэй, шударга байдал
 
-2009 оны Засгийн газрын 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум , шалгаруулда гболсон юм. 19 үзүүлэлтээр шалгаруулдаг. Нийгэм эдийн засаг, хөгжлийнх нь шалгуурыг харж сонгодог. Бүс болгоноос нэг сум шалгаруулдаг. Манай бүсэд Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл гэсэн зургаан аймаг байдаг. Аймаг тус бүр шилдэг сумын материалаа бүрдүүлж өгсөн. Бид бүх материалаа бүрдүүлээд аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн юм. Тэгээд манай Тамгын газрын ажилтан Өвөрхангай аймаг руу бүсийн зөвлөлд хүргүүлсэн. Бүс бүх үзүүлэлтийг хянаж шалгаж үзээд нэг сумыг шалгаруулаад явуулдаг. Ерөнхий сайд, Засгийн газар зөвхөн батламжлах л үүрэгтэй юм. Тэгээд бүсээс 19 үзүүлэлт хангасан сумаар манайхыг шалгаруулаад явуулсан байсан. Гэтэл тавдугаар сарын 3-нд телевиз үзээд сууж байтал Хангайн бүсийн шилдэг сумаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумыг шалгарууллаа гэж зарласан. Тэр дор нь би бүсийн зөвлөлийн хүн рүү залгаж тодруулахад Эрдэнэмандал сумын материал энд байгаа. Үл ойлголцол үүссэн байх гэж хэлсэн. Тэгээд нутгийнхаа гишүүн Л.Энх-Амгалантай холбогдож тодруулахад Засгийн газрын хуралдаан дээр тийм шийдвэр гарга гэж хэлсэн гэсэн хариултыг цаад хумүүс нь манай гишүүнд өгсөн байсан.

Аймгийн Тамгын газрын хүмүүс ч Засгийн газрын ордон руу залгаж тодруулахад Засгийн газрын хуралдаан дээр тэгж шийдсэн. Бид мэдэхгүй гэдэг хариулт өгсөн байгаа юм. Ах нь аргаа бараад аймгийнхаа Засаг даргад өргөдөл өглөө. 11 11 төв рүү ч залгаж хэлсэн. Одоо хүртэл хариу өгөөгүй. Нэг хоногийн хугацаанд уг нь өргөдлийн хариу өгдөг гэсэн. Одоо болтол алга л байна. Хаана байна тэр шударга ёс. Их нээлттэй гэсэн байхгүй л байна. Н.Батбаяр сайдад ядарсан хэдэн ард түмний сэтгэлээр наадахаас өөр хийх ажил байдаггүй юм уу. Надад мөнгө, өргөмжлөл хоёр сонин биш. Хамгийн гол нь нутгийн ард түмний минь сэтгэл л байна. Гомдолтой байна.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1234 2014-05-12 06:13:29
    hunii umnuus bish uuriinhuu uildlees ichij amidar
  • Ардчилсан ард 2014-05-09 04:20:29
    хэ хэ, Үүнийг чинь л АРДЧИЛСАН МОНГОЛ ИЛ ТОД, ШУДАРГА БАДАЛ гэдэг байхгүй юу!
  • teneguudiin oron 2014-05-08 15:00:07
    ene elii balai amitaniig tur zasag,ih hurlaasaa huuguuchee erunhiilugchuu.uhsendee naad balaigaa hadgalaad bgaa yum.helj yarij bgaagaa ch oilgodoggui eliirsen yumnuud ene zasagt zunduu bh yum. mongol tur mine arai ch iim bgaagui bh shuu ta minee.
  • zochin 2014-05-08 07:54:36
    hagas soliotoi hun sh dee, yarij baigaa eder ni shulsee uschuuleed l hun luu dairaad baidag, soyolgui buduuleg, munhag, enenees deer amitan an-d alga uu
  • BTH 2014-05-08 06:46:41
    Akh mine ingej guriij suuhaar saidiig ni ugchuud gishuunee hiigeed l baij baildaa. ta esbel uneheer ediin zasgiig bosgoj chadna gebel ard tumendee helcheechdee . yah ni medehgdehgui tag baigaad baihiin mongol er hunii judgaar mongoliin mine ediin zasagt h
  • Зочин 2014-05-08 01:38:43
    Энэ нэг элий балай шахуу юмаа хурдан солиоч ээ Засгийн газрын нэр хүндийг хумх хумхаар сорсон новш вэ? Энэн шиг сайдтай байгаад юу хожив оо элгээрээ мөлхсөн эдийн засгаа "дээрээс нь хүйтэн ус цацаж л" сэргээх гэж оролдовч тэр нь халуурах биш даараад үхэх
  • тогтуунаа 2014-05-08 01:24:21
    Юуч хийгээгүй, хийсэн юм байвал харуулмаар, одоо тэгээд юм хийж байгаа хаяаныхаа хүнийг өөрсдөө урьд нь юм хийж байгаад соёогоо ургуулсан юм шиг дүр эсгээд, хаяагаа хадарч бусдынхаа орон гэрийг тэнхээ тамирынхаа дээд хүчээр нураах гэж чармайгаад байгаага
  • shulga batbeh luivarchind 2014-05-08 01:06:44
    ene shulganasan turgen heltiig zailuulaach, buhel buten ulsiin ediin zasgaar togloj ard tumnee daapaalsan nuhurt arga hemjee avah heregtei, teneg huniig mallaj baigaa hogiin luivarchin, ter fortunaagaaraa toglood kevtjeevel taarsan hulgaich, iim umnuud ZG
  • dalai 2014-05-08 00:57:37
    асгийн газрын хуралдаан дээр бантан хутгасан хүн нь Н.Батбаяр сайд болж таарсан аж. Тойргийнхоо аймгийн сумыг шилдгээр шалгаруулахад ирэх жилийн сонгуулиар ядахдаа нэг сум нь асуудалгүй хэмээн ийн хор найруулсан сурагтай. Ёстой сонсохоос ч ичиж үхмээр асу