Одоо валют олж ирэх цаг
Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт хэдийгээр хоёр оронтой тоонд гарсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалт 2400 сая ам.доллароор, экспортын орлого 800 сая ам.доллароор буурснаас шалтгаалан төгрөгийн ам.долларын эсрэг ханш өнгөрсөн оны мөн үеэс 380 төгрөгөөр буюу 26 хувиар сулраад буй билээ.
 
Манай улс өнгөрсөн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогоор урсгал тэнцлийнхээ алдагдлыг нөхдөг байсан. Урсгал тэнцлийн алдагдал гэдэг нь энгийн үгээр монголчуудын гадаадад гаргаж худалдаалдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн орлогоос гаднаас авдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийн хассан цэвэр дүн буюу Монголчууд юуг бүтээж, валютын ямар орлого олов. Юуг гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт (-) утгатай байна гэдэг нь бид олж байгаа валютын орлого нь бидний гадагш төлдөг валютын хаана ч хүрдэггүй гэсэн үг. 2008-2009 гэсэн хоёр онд энэ үзүүлэлт -1032 сая ам.доллар байж. Гэтэл 2012-2013 онд 6554 сая ам.доллар болж, алдагдал нь 6.4 дахин өсчээ. Бид илүү ихийг гаднаас худалдан авч хэрэглэдэг болсон, харин илүү багыг үйлдвэрлэж, гадагш нь зарж өчүүхэн орлого олж байна гэсэн үг.
 
Нөгөөтэйгүүр манай улсад орж ирдэг байсан гадаад валют нь эрс буурахаар хаа сайгүй мөнгөний хомсдол бий болж, эдийн засаг хүндэрч, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хэвийн бус болж, бизнесийн үйл ажиллагаа суларч байна. Учир нь тэдний ашигт ажиллагаа буурч, алдагдалд орох, ажилчдын цалинг бууруулах, үйл ажиллагаагаа хумих, бүр хэцүүдвэл зарим ажилчдаа цомхотгох байдал руу орж байна. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний салбар хумигдаж 2014 оны эхний улиралд манай бөөний ба жижиглэнгийн худалдааны салбар 12.2 хувиар буурчээ.
 
Тэгвэл энэ байдлаас хэрхэн гарах вэ
 
Нэн тэргүүнд мөнгөний дутагдлаас гарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гадаад валютын орох урсгалын нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Үүний тулд экспортоо нэмж, экспортын орлогоо бодитой оруулж ирэх, гадаадын хөрөнгө оруулагчдын мөнгийг татах, том төслүүдийг яаралтай урагшлуулах, хөгжлийн зээл, санхүүжилт авах боломжоо бий болгох явдал юм. Хэн ч юу ч хийхгүй, зөвхөн амаараа ярих биш, бодитоор ажил хэрэг болгох цаг ирээд байна. Гадаад валютын орох урсгалаа нэмэгдсэнээр ханш ч тогтворжиж, эдийн засаг маань сэргэх боломжтой юм.

Монголын мэдээ
М.Солонго
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • би 2014-06-03 03:44:39
    Гадаадын хөрөнгө оруулагч нар оруулсан хөрөнгөө чөлөөтэй, найдвартай буцааж авах эрх зүйн орчинг хамгийн түрүүн бүрдүүлээ. Татварын хөнгөлөллт мөн өршөөлийн хуулиа даруй хэрэгжүүл.
    103.26.193.3
    Мэдэгдсэн Хариулах
  • тэр чинь шүү дээ 2014-06-03 01:20:48
    хуцаад байгаач дээ хэдэн луйварчдаасаа алдсан мөнгөө буцааж ав
    202.179.20.216
    Мэдэгдсэн Хариулах