ББСБ-уудын  журмыг өөрчилжээ
Банк бус санхүүгийн салбарын үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр судалж эхэлжээ. Түүнчлэн энэ байгууллагуудын эрсдэл даах чадварыг сайжруулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос “Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.
 
Тодруулбал, өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцааны үзүүлэлтийг эх үүсвэрт татаж төвлөрүүлдэг банк бус санхүүгийн байгууллагын активын эрсдлийн жигнэх хувь хэмжээг тухайн активын төрлөөс хамаарч ялгаатай тооцохоор болсон байна.  
 
Мөн банкны үйлчилгээнд хамрагдах боломжгүй нийгмийн хэсэгт бичил санхүүгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой банк бус санхүүгийн байгууллагуудыг Санхүүгийн зохицуулах хороо түлхүү дэмжих бодлого баримтлах аж.  
 
Түүнчлэн тус хорооноос тусгай зөвшөөрөл эзэмших хугацаандаа санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлээгүй, “Футур Эволюшион” компани, “Юу Би кредит ”, “Ас Өөдөө”, “Сан кредит” банк бус санхүүгийн байгууллага, “”Фин стар” хадгаламж зээлийн хоршоонд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mike 2015-07-16 04:37:19
    Dahiad l 2016 oni songuuliin mungun deeree handivlah gej heden bank bus sanhuugiin baiguullagiig dampuuruulaj mungiig ni luivardah ni dee. Hanaj tsadahgui ni ee...
    76.22.73.234
    Мэдэгдсэн Хариулах