“Петрочайна Дачин Тамсаг” ХХК Монголчуудаар гүйцэтгүүлэх боломжтой ажлыг Хятадуудаар хийлгэжээ
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү сар бүрийн эхэнд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолтой холбоотойгоор мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэхүү уламжлалынхаа дагуу өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.
Сүүлийн нэг сарын хугацаанд уг байнгын хороонд иргэдээс 491 өргөдөл ирүүлжээ. Тэдгээрийн 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, 73.3 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал хэмээн онцлов.

Мөн Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 248 иргэнээс өргөдөл ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт шилжүүлсэн байна. Мөн төрийн албан хаагчдын халаа сэлгээтэй холбоотой гомдол буурахгүй ажээ.

Үүнээс гадна Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй Петрочайна Дачин Тамсаг ХХК-тай холбоотой 200 гаруй өргөдөл гомдол ирсэн байна. Уг гомдлын дийлэнх нь Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу монгол хүмүүсээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг Хятад иргэдээр хийлгэж буй тухай ажээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос Ажлын хэсэг томилон энэ асуудлыг шалгаж, хэлэлцэхээр болсон байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2015-05-05 16:05:26
    Mongolchyydaa tsalinjyylaach ee ömxii xyatadyydiig tsalinjyylaad.Naad ömxii nar chini ene möngöör manai tsewer saixan jaaxan oxidiig ashiglaj bna
  • 1958.mn 2015-05-05 08:50:57
    +Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • МОНГОЛЧУУД ИНГЭЖ ЧАДАХ УУ 2015-05-05 08:24:55
    МОНГОЛ НОХОЙ ИДХЭЭР ӨӨРИЙН ХУЖАА ИДСЭН НЬ ДЭЭР ГЭЖ АЖИЛЛУУЛЖ БАЙНА . ЗӨВ ЖИНХЭН ЭХ ОРОНЧ НУТАГ НЭГНЭЭ НЭГ ӨДӨР Ч ХООЛТОЙ БАЙЛГАХ ЗӨВ...