Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ

Чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн сүүлийн хэлэлцэх асуудал Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцлээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нар тус тус танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн талаар байнгын хороо санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн олонх нь дэмжээгүй байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ё.Отгонбаяр, Н.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Ганхуяг, Ц.Нямдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс гурван жил хийгээгүй том том төслүүдийг одоо хийнэ гэж байхгүй. Иймд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед хямралыг даван туулах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас гаргасан дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар гол анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлт бий болсноор ажилгүйдэл багасна. Аливаа хөтөлбөр юуны түрүүнд юу хийхээ төлөвлөж, түүнийгээ яаж гүйцэтгэх төлөвлөгөө гаргадаг гэдгийг хэлж байсан юм. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж дууссанаар өндөрлөлөө.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.