Ширээний теннисийн аваргууд тодров
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд “УИХ-ын цом-2015” шилжин явах цомын төлөөх урлаг, спортын наадам зохион байгуулагдаж байна. Шилжин явах цомын төлөөх спортын наадам өчигдөр хөл бөмбөг, ширээний теннисний төрлөөр эхэлсэн юм.

Ширээний теннисний тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Авилгатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг 9 байгууллагын 18 баг тамирчид өрсөлдөв.

Улсын Их Хурлын Тамгын газрыг төлөөлж Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Дашдорж, Эдийн засгийн байнгын хорооны зөвлөх С.Энхцэцэг нар оролцсон юм. Ширээний теннисний тэмцээнд байгууллагын нийлбэр дүнгээр Монгол банк 1-р байр, Үндэсний аудитын газар 2-р байр, Улсын Их Хурлын Тамгын газар 3-р байрыг тус тус эзэлжээ.

 Монгол Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын дунд жил бүр долоон төрлөөр спортын тэмцээн зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулж байна.

Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.