Х.Тэмүүжин: Хүчирхийлэлд байгаа хүүхэд том болоод өөрөө хүчирхийлэгч болдог
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд хуралдаж байна. Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон  холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэв. Үүний дараа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцууллаа.

Сүүлийн гурван жил 8 сарын хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэн бөгөөд 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн гэмтсэн байна. Хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг 42 зүйлтэй байна.

Хэлэлцэж асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон ажлын хэсгийн гишүүд хариулж байна.
Хууль зүйн сайд гишүүдийн асуултад дараах байдлаар хариулт өгч байна. Тэрбээр “Гэр бүл дотроо хүчирхийлэл гаргаад байна гэдэг нь энэ нийгмийн ёс суртахуун харилцаа эвдэрч, доройтсоны илрэл. Хууль батлагдснаар хүчирхийллийн эсрэг олон сайн туршлагыг нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Гэр бүлийн хүчирхийлэл удаан хугацаанд үргэлжлэхээрээ дахин хүчирхийллийг төрүүлдэг. Хүчирхийллээс хүчирхийлэл хийж гардаг байдал бий болсон. Хамгийн их далд, нуугдмал хүчирхийлэл бол гэр бүл дэхь хүүхдийн хүчирхийлэл. Хүчирхийлэлд байгаа хүүхэд том болоод өөрөө хүчирхийлэгч болдог. Гэр бүл гэдэг нь энэ нийгмийн суурь учраас юун түрүүнд салгах гэхээсээ илүү засах, нөлөөллийн ажил хийх нь чухал” гэлээ. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-06-25 07:31:03
    Ажлаа өгөөчээ ядаж нэр цэвэр хүн нь хийг лдээ ичээч ичэж үхээч
  • bi 2014-06-07 16:05:48
    uhej dald oroosoi
  • kkkkk 2014-06-03 10:27:26
    Huuramch gar blaa gej....
  • Эмүжин 2014-06-03 05:42:07
    Тэмүүжинд итгэл алдарсан.
  • Монгол хүн 2014-06-03 05:41:21
    Тэмүжин сайдыг залуу хүний хувьд их дэмждэг байлаа. Гэтэл хуулийн төслүүд нь Монгол улсын язгуур эрх ашиг гэхээсээ илүү Америкийн хуулийг шууд хуулбарласан хуулиуд байх юм. Энэ хүн Америк загварын хүн болоод байх юм. Гэтэл сүүлийн үед хууль шинэчлэл гэдэг