Монголбанк валютын захад 10 сая ам.доллар нийлүүлэв

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 10 сая ам.долларыг 1824.0 төгрөгийн ханшаар, 21 сая юанийг 292.0 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдав.

Энэ өдрийн ээлжит ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 46.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэлийн санал ирүүлж,Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 46.5 сая ам.доллар нийлүүлэв.

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ARD 2014-06-03 12:02:36
    Долларын ханш ямар ч хяналтгүй болж тэрнийг дагаад бүх юмны үнэ өсчихөөд байна. Таны авдаг цалин тэтгэврийн 1000 төргөгний 400 –нь салхинд хийсчихээд байна. Энэ мэдлэг чадваргүй золжаргалыг үтэр түргэн ажлаас нь халж зохих шийтгэлийг нь нэн даруй өг. 90 о
    103.26.193.17
    Мэдэгдсэн Хариулах