П.Өнөржаргал: Хандивын арга хэмжээнд дуулахад үргэлж бэлэн байдаг
UBS телевизээс зохион байгуулдаг “Universe best songs” тэмцээний 2010 оны шилдэг оролцогчдын нэг авьяаслаг дуучин өдгөө МУ-ын филармонийн гоцлол дуучин болсон П.Өнөржаргалтай ярилцлаа. Тэрбээр  хэдхэн хоногийн өмнө СТА хэмээх цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. 

-СТА цол тэмдэг авсанд баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Намайг ярилцлагад урьсан Оллоо.мн сайтын хамт олонд баярлалаа. Сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. 

-Та хэзээ улсын филармонийн дуучин болсон юм бэ?
- Би Монгол улсын филармони хэмээх энэ их айлд ороод яг нэг жил болж байна. Сайхан  хамт олонтой ажиллаж байгаадаа их баяртай явдаг.  

-Филармонийн хамт олон  гэр бүлийн өдөрт зориулсан тоглолт хийх гэж байгаа гэл үү, тоглолтынхоо талаар сонирхуулаач? 
-Сүүлийн үед нийгэмд гэр бүлтэй холбоотой сөрөг мэдээллүүд их гарах боллоо. Нийгэм маань ч өөрөө их ороо бусгаа байна. Энэ үед гэр бүл тогтвортой байж хүнд хэцүү зүйлийг даван туулах учиртай гэж боддог. Тиймээс манай уран бүтээлчид санаачлан “Бид нэг гэр бүл” төсөл хэрэгжүүлээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Төслийнхөө хүрээнд тавдугаар сарын 16-нд Улсын филармонийн гоцлол дуучдын нэгдсэн тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ тоглолт маань нэрнээсээ авахуулаад гэр бүлд чиглэгдсэн гэдгээрээ их онцлог л доо. Манай уран бүтээлчид өнгөрсөн жилүүдэд гэр бүлийн бат бөх байдлын төлөө дуу хоолойгоо хүргэж байсан бол энэ жил салалтын эсрэг дуу хоолойгоо хүргэхээр зорьж байгаа юм. Бид тоглолтоороо дамжуулан Монгол гэр бүлүүдэд эерэг уур амьсгал, зөөлөн дулаан мэдрэмж, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулахыг хичээж байна. 

НҮБ-аас 1994 онд гэр бүлийн өдөр  хэмээн тунхаглаад энэ өдрийг жил бүр тасралтгүй тэмдэглэж ирсэн. Тиймээс манай филармонийн хамт олон ч тэр удирдлага, уран сайхны зөвлөл маань энэ өдөрт ихээхэн ач холбогдол өгч тоглолт зохион байгуулах болсон нь энэ юм. Мөн  “Бид нэг гэр бүл” төслийг маань дэмжиж олон байгууллагууд хамтран ажиллаж байгаад талархаж байна. Тухайлбал гэр бүлийн радио 104.5 радио, “Хүннү Малл” зэрэг байгууллагууддаа талархаж байна. 

-Тоглолт хаана болох вэ?
-МҮЭСТ ордонд тавдугаар сарын 16-нд 19:00 цагаас тоглогдоно. 

- Тоглолтод ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?
- “Бид нэг гэр бүл” тоглолтод маань Баянмонгол жазз чуулга, Симфони  оркестор, морин хуурын чуулга болон манай гоцлол дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор бэлтгэлээ хийж байна.



-Тоглолтынхоо бэлгүүдээс задалбал,  ямар ямар дуу дуулагдах вэ,Тухайлбал Өнөрөө эгчийн хувьд?
-Манай филармонийн гоцлол дуучдаас 11 уран бүтээлч тоглолтод оролцож ая дуугаа өргөнө. Тоглолт маань их онцлогтой болно л доо. Манай гоцлол дуучид төрөл бүрийн жанраар дуулдаг нь тоглолтыг их сонирхолтой болгох болов уу. Жишээлбэл ардын, сонгодог, эстрад  чиглэлээр дуулдаг дуучид бүгд л өөр өөрсдийнхөө онцлог, хоолойнд тохирсон сайхан сайхан дуунуудыг дуулна. Миний хувьд гурван шинэ уран бүтээлээ  хүргэхээр бэлдэж байна. Мөн дуучин С.Дэлгэрбаяртайгаа хамтарч дуулна. “Монголын тал нутаг” хэмээх алдартай, том дууг дуулахаар бэлдэж байна. Бас  аав ээжүүдийгээ дагаж ирсэн бяцхан багачууддаа зориулаад өнгөрсөн жил байлдан дагуулсан “Frozen” хүүхэлдэйн киноны дууг дуулахаар болно. Энэ мэтчилэн дуучдынхаа хоолой онцлогт тохирсон, мөн үзэгчдэд хүрсэн сайхан сайхан дуунуудыг сонголтод оруулаад бэлтгэл ажлаа базааж байна. 

-За хоёулаа тоглолтын  талаарх яриагаа түр орхие. Өнөрөө эгчийн хувьд “Universe best songs” наадмын шилдэг оролцогч гэдгээрээ олонд танигдсан. Эргэн дурсвал..?
-UBS телевизээс зохион байгуулдаг энэ наадам маань Монголын нууц авьяастнуудыг нээн илрүүлэхэд маш их хувь нэмэр болж байгаа гэж би хувьдаа бодож явдаг. Би энэ тэмцээн уралдаанд оролцсоноороо ард түмэнд танигдаж яваадаа их баяртай байдаг. Намайг хаана ч явж байхад Univers-ийн Өнөрөө эгч байна гэж  хүмүүс ярьж, зарим нь их сайхан урам зориг өгдөг л дөө.  Саяхан СТА цол тэмдгээ гардан авч байхад хүртэл Universe best songs наадмыг үргэлж үзэж, дэмжиж явдаг байсан хэмээн олон хүн хэлэхийг сонсоод их баярлаж байгаа. UBS телевизийн хамт олон шинэ залуу уран бүтээлчдийг дэмжин гаргаж ирж байгаад баяртай байна. Тэмцээнээс төрөн гарсан уран бүтээлчидтэйгээ байнгын хамтын ажиллагаатай байж бүх талаар дэмжиж явдагт нь маш их баярладаг. Сая гэхэд л миний 3.8-нд хийсэн тоглолтын мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан. Үүнээс илүү дэмжлэг гэж юу байх вэ дээ.  Энэхүү тэмцээнд хамт оролцож байсан дуучидтайгаа одоо ч холбоотой хамтран ажилладаг. 

-Та  мэргэжлийн дуучин хүн үү аль эсвэл сонирхлоороо урлагийн замд оров уу?
-Би бага байхаасаа л дуулдаг хүүхэд байсан. Миний ээж аавын талынхан бүгд л дуулдаг хүмүүс байлаа. Багадаа бол эмч болно гэж боддог байсан ч урлагийн үзлэгээр дуу дуулаад аварга болдог байлаа. Зусланд очиж дуулаад аварга болдог хүүхэд байсан л даа. Ээж ааваас минь заяасан авьяас л даа. Миний эмээ их сайхан хүрээ дуунууд дуулдаг хүн байсан. Миний ээж Найрал дууны “Улаан бүч” чуулгад дуулдаг байсан. Энэ дуунууд одоо хэр нь Монголын радиогоор эгшиглэдэг. Хааяа ээжийнхээ дуулж байсан найрал дууг сонсохоор ээжийн минь хоолой цангинаж байгаа юм шиг л санагддаг. Ганц ээжийн тал гэлтгүй аавын талынхан ч мөн сайхан дуулдаг. Нутагтаа алдартай найрын дуучид байсан гэх яриа ч байдаг юм. Харин би 1997 онд Хөгжим бүжгийн коллежийн гоцлол дуулаачийн ангийг, 2007 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. 



-Дуурийн дуулаач мэргэжилтэй юм байна шүү дээ. Яагаад поп урлагт татагдах болов оо?
-Би өөрөө поп дуулах  их дуртай. Гэхдээ дуурийн дулаач мэргэжилтэй хүн учраас аль алийг нь дуулж явна даа. Зарим үед энэ хоёр маань хоолойны хувьд  зөрчилддөг. Гэвч би насан туршдаа л хослуулаад л явна гэж боддог. Дан поп дууг дуулъя гэхээр дуурийн дуунуудаа санаад байдаг л даа. Дуурийн их сайхан сайхан дүрүүдэд дуулахдаа сэтгэл минь их хөдөлдөг. Поп ч мөн ялгаагүй. Хоёуланг нь дуулахаараа л сэтгэл минь сайхан байдаг. 

Оюутан байхдаа ари дуулах их дуртай байлаа. Кармены дүрд дуулж байлаа. Надад зориулсан МУГЗ Балхжавын ая, Одгэрэлийн үг Хунгийн дуулал гэж сайхан сонгодог бүтээл байна. Энэ дуу маань үзэгчдэд нэлээд хүрсэн байгааг харахад сайхан байна. 

-Ганцаарчилсан уран бүтээлийн хувьд хэр олз омогтой байна вэ?
-Мэдээж ганцаарчилсан уран бүтээлээ хийж байгаа. Ирэх 11 сард бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байгаа. Уран бүтээлүүдээ ч хийж байгаа. Гэхдээ филармонийн энэ жилийн хуваарь нэлээд шахуу байгаа. Үүний хажуугаар ганцаарчилсан уран бүтээлээ орхигдуулахгүйг л хичээж байна даа. 

Сая 3.8 нд “Хайранд умбасан бүсгүй” тоглолтоо үзэгчдэдээ хүргэсэн байгаа. Байнга л урагшаа тэмүүлэлтэй байгаа. Одоогоор магистрт сурч байна. Үүний хажуугаар амралтын өдрөөрөө хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн найрал дууг удирддаг гээд нэлээд завгүй л байна даа. 

-Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Энэ баярын өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Ээж хүний хувьд хүүхдээ баярынх нь өдрөөр хэрхэн баярлуулахаа эртнээс бодож төлөвлөдөг л дөө. Энэ жилийн хувьд ч гэсэн яаж баярлуулахаа бодож байгаа. Дан ганц паркаар зугаалуулах учир дутагдалтай санагддаг. Хүүхэд амархан ядардаг. Харин үүний оронд оюунд нь тэжээл өгсөн, хүүхдэд хандсан үйл ажиллагаанд оролцуулахыг бодож байна. 

-Гэр бүлийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Гэр бүлийн үнэ цэнийг юу гэж боддог вэ?
-Гэр бүл бол хамгийн ариун нандин зүйл. Хүн бүр гэр бүлээ хамгаалж явах хэрэгтэй гэж боддог. Ирээдүйд улс орондоо хэрэг болох хүн болгож хүмүүжүүлэх юмсан хэмээн үр хүүхдээ өсгөдөг. 

-Та хандивын тоглолтуудад байнга шахуу оролцож харагддаг?
-Хүн ганц хүүхдийн төлөө бус өрөөлийн ядарч зовсон хүүхдүүдэд ч туслахыг хүсэж явдаг. Уран бүтээлч хүний хувьд май гээд нэг төгрөг өгч чадахгүй ч хандивын арга хэмжээнд нь оролцоод нэг сайхан дууг чин сэтгэлээсээ дуулах юм бол тэр нь чин сэтгэлийн хандив болно гэж бодож явдаг. Танай сайтаар дамжуулаад нэг зүйлийг хэлэхэд миний хувьд ямарваа нэгэн хандивын арга хэмжээнд өөрийнхөө боломж бололцоогоор үргэлж оролцохыг хүсдэг. Хэрэв хандивын арга хэмжээ зохион байгуулж байгаа бол би очоод дуулахад үргэлж бэлэн байдаг гэдгээ хэлмээр байна. 

Ярилцсанд баярлалаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkk 2015-05-22 08:22:08
    ene onoroo chini ih yavdaltai huuheen bas jagaagiin nuuts tegeed huuhdiig ni toruulsen gej baigaa meregjildee bol muu sh dee.haayaa ongo aldaj duuldag
    1.235.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Monica 2015-05-15 18:23:59
    Saihan busgui, bas sain duuchin gej hundelj yavdag. Gadaadiin mergejliinn bagsh nar ch duu aldan magtaj baisniig ni sanaj baina. CTA bolsond ni bayar hurgey.
    216.49.181.251
    Мэдэгдсэн Хариулах
  • gg 2015-05-15 10:14:02
    4 dohi nuuts ni
    150.129.140.71
    Мэдэгдсэн Хариулах
  • asda 2015-05-15 05:10:13
    Buyangiin Jagaagiin hed dahi ch um huuhen ni.
    202.70.38.18
    Мэдэгдсэн Хариулах
  • aa 2015-05-15 02:19:44
    zuv bicheesei
    202.21.115.242
    Мэдэгдсэн Хариулах