Гэр бүлийнхнээ жинхэнэ Украйн борщоор дайлъя
Тэнгэр бүрхэг, сэрүүхэн, бас орон сууцны халаалт зогссон энэ үед жинхэн Украйн жороор халуун “Борщ” хийж идвэл ямар вэ. Хамгийн гол нь гэрт, хөргөгчинд тань байгаа бэлэн бүтээгдэхүүнээр Борщ хийж гэрийнхээ дайлах боломжтой.

Орц/4литр борш хийхэд/:
-1кг багахан ястай мах
-500 гр төмс
-300 гр байцаа
-400 гр хүрэн манжин
-200гр лууван
200гр сонгино
-3 амны халбага томатны паст, /байхгүй бол кетчуп байсан ч болно/
-уксус 1 цайны халбага
-2-3 хумс сармис/дургүй бол хийхгүй байсан ч болно/
-Давс
-Чинжүү
-Ургамлын тос орно 
-

Нэмэлт: 
- Ногоон ногоо/өнгө оруулах зорилготой/, багахан цөцгий болон лаврын навч бас хар талх хэрэг болно. 
 
Хоол хийх заавар:
 
Эхлээд махаа бүхлээр нь хүйтэн усанд хийж, чанана. Борш хийхэд ихэнхдээ 1,5 цаг орчим чанадаг. Үүний дараа махаа жижиглэн хэрчиж, мах чанаж байсан шөлөндөө хийнэ.
 
Дараа нь хүнсний ногоогоо жижиглэн хэрчинэ. Дараа нь хүрэн манжингаа тос хийж халаасан саванд хийж хуураад уксус болон томатны пастаа нэмээд, бага зэрэг шөл хийгээд зөөлөн гал дээр 10 минут байлгана. Үүний дараа сонгино, лууван хоёрыг тусд нь хуурах хэрэгтэй.
 
Одоо буцалж буй шөл рүүгээ тав таван минутын зайтай жижиглэн хэрчсэн хүнсний ногоогоо хийе. Эхлээд төмс, дараа нь байцаа, дараа нь хүрэн манжин, дараа нь луувангаа хийнэ. Үүний дараа давс, сармис, лаврын навчыг хийж буцалгана. Хар перец нэмж хийсэн ч болно.
 
За ингээд жинхэнэ Украйн Борщ бэлэн боллоо. Харин аягалахдаа өнгө оруулж, дээр нь багахан цөцгий дусааж, хар талхтай хамт гэр бүлийнхнээ дайлаарай. Амжилт хүсье. 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Борщ 2015-05-16 02:57:16
    Борщийг украины үндэсний хоол гэдэг юм билээ!
    153.156.40.53
    Мэдэгдсэн Хариулах