Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Засгийн газраас өдөр өргөн мэдүүлсэн Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Төсвийн байнгын хороо хоёр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.

    Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль анх 1993 онд батлагдан гарснаас хойш нийтдээ 6 удаа удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 5 бүлэг, 35 зүйлтэй юм. Уг хуулийн төсөлд төсөвт байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллагыг “нийтийн ашиг сонирхлын”, “жижиг дунд”, “бичил” гэж 3 ангилах, ингэж ангилахдаа олон улсад нийтлэг дагаж мөрдөж байгаа хөрөнгийн хэмжээ, борлуулалтын хэмжээ, ажиллагсдын тоо гэсэн 3 үзүүлэлтийг шалгуур болгох, энэ шалгуурын хэмжээг Засгийн газар тогтоодог байхаар тусгажээ.

  Харин Аудитын тухай хууль анх 1997 онд батлагдан гарснаас хойш удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулж иржээ. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 5 бүлэг, 30 зүйлтэй юм. Хуулийн төсөлд санхүүгийн тайландаа заавал аудит хийлгэх үүрэгтэй аж ахуйн нэгж байгууллагыг тодорхойлох шалгуурыг хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээр биш “нийтийн ашиг сонирхлын аж ахуйн нэгж байгууллага” гэсэн ойлголтод үндэслэх зарчмыг тусгажээ. Мөн аудитын байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэн ангилах, тухайн үйл ажиллагаанд холбогдох олон улсын стандартыг мөрддөг байх зарчмыг хуульчлахаар тусгажээ.

 Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат нар Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Үүний дараа хуулийн төслүүдээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь хэлэлцэхийг дэмжлээ.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.