Хүнсний ногооны тариалалт 66 хувьтай байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 286,6 мянган га-д үр тариа,  10.0 мянган га-д төмс, 5.5 мянган га-д хүнсний ногоо, 65.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 370.9 мянган га-д тариалалт хийгээд байна. Хувь хэмжээгээр нь авч үзвэл, үр тарианы тариалалт 90.7 хувь, хүнсний ногоо 66.1 хувь, төмс 65.1 хувьтай байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Тариалалтад зориулан 724 аж ахуйн нэгж, иргэнд 2.71 мянган тонн шатахуун, 290 аж ахуйн нэгж, иргэнд 9,2 мянган тонн улаанбуудайн үр, 306 аж ахуйн нэгж, иргэнд 124.42 тонн ургамал хамгааллын бодисыг тус тус  хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгожээ.  
 
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine