Газраа булаалгасан иргэд амь насаараа дэнчин тавьж эхлэв
Дархан-Уул аймгийн Хонгор сумыг анх байгуу­лахдаа л газар тариалангийн бүс гэж зарласан. Энэ нут­гийн иргэд газраа шүтэж, үр шимийг нь хүртэж ирсэн билээ. Тийм учраас газрын үнэ цэнийг мэдэх ард түмэн. Хонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэн өнгөрсөн жил 1000 га газар иргэддээ хуваарилсан байна. Тэгэхдээ “Гацуурт” болон бусад компанийн эзэмшиж байгаад хаясан газраас аваад өгчээ. Нэр бүхий компаниуд газрын төлбөрөө 2009 оноос хойш төлөөгүй учраас улсад хураагдсан юмсанж.

Хонгор сумын Засаг дарга хураагдсан 1000 га газрыг атрын анхдагч хөгшчүүлд хуваагаад өгчихсөн юм билээ. Гэтэл энэ жил Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат иргэдэд олгосон 1000 га газрыг “Гацуурт” болон нэр бүхий компаниудад буцаан олгох шийдвэр гаргажээ.

Газартай болоод баярлаж байсан иргэд энэхүү шийд­вэрийг эсэргүүцэн жагсаал, цуглаан хүртэл хийгээд амжсан байна. Тэдний тэмцлийг тоож байгаа албан тушаалтан, хэвлэл мэ­дээлэл ч гараагүй гэнэ. Тийм учраас Хонгор сумын 60 гаруй иргэд сумынхаа төвд гэр барин суулт хийж байгаа аж. Хэрвээ энэ тэмцэл нь үр дүнд хүрэхгүй бол амь насаараа дэнчин тавьж, Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлахаар шийдсэн байна.

Хонгор сумын Засаг дарга Н.Лхагва­сүрэнтэй холбогдоход “Нут­­гийн уугуул иргэд атга будаа тарих газартай байж яагаад болдоггүй юм бэ” гэсэн юм. Иргэд бо­лохоор “Аймгийн Засаг дарга С.Насанбат, Хонгор сумын Засаг дарга Н.Лхагвасүрэн хоёулаа МАН-ын гишүүд. Тэгэхээр энд ямар нэг улс төр байхгүй. Аймгийн Засаг даргыг авлига авсан болов уу” гэж бодож байна” гэсэн юм.

Өглөөний сонин
Т.Эрдэнэ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.