Булганы Засаг дарга ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг ХААА-ны даргаар томилжээ
Авлигатай тэмцэх газраас Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайханд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр албан бичиг хүргүүлжээ. 

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Л.Алтангэрэлийг тус аймгийн Засаг даргын захирамжаар Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилсон шийдвэр нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль зөрчсөн болохыг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсээр байтал Засаг дарга Д.Эрдэнэбат нь 2013 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Л.Алтангэрэлийг уг албан тушаалд түр томилж, авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг дахин гаргажээ. 

Булган аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс Л.Алтангэрэлд төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах бол ИТХ-ын төлөөлөгчөөс татгалзахыг зөвлөсөн бөгөөд Л.Алтангэрэл нь ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ аймгийн ИТХ-ын даргад гаргасан байтал уг асуудлыг одоо хүртэл хэлэлцэж шийдвэрлээгүй байна. Аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нь Л.Алтангэрэлийн дээрх үйлдэлд зохих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй нь албан тушаалтныг хууль үл дээдлэх, үл сахихад хүргэхийн зэрэгцээ Авлигын эсрэг хуульд заасан хориглолтыг зөрчсөн, олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй ажээ. 

Авлигатай тэмцэх газраас Л.Алтангэрэлийн асуудлыг аймгийн ИТХ-аар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэж зөрчлийг арилгуулах, мөн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг удаа дараа гаргасан аймгийн Засаг даргын асуудлыг холбогдох хуульд заасны дагуу томилсон дээд шатны албан тушаалтанд уламжлах арга хэмжээг авч, дүнг эргэн мэдэгдэхийг хүссэн албан бичгийг Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайханд хүргүүлэсэн байна.
Г. Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-05-20 08:02:18
    Хэзээ арга хэмжээ авдаг болоо вэ. Тэгс гээд өнгөрнө ш дээ.
    119.40.98.162
    Мэдэгдсэн Хариулах
    • тэр 2015-06-05 08:42:44
      хуц хүний мууд дуралдаг
      202.179.10.210
      Мэдэгдсэн Хариулах
    • Zolboo 2015-05-20 08:02:56
      Abax l bx daa
      119.40.98.162
      Мэдэгдсэн Хариулах