Хөвсгөл аймгийн 14 сумын нутагт 25 жилийн турш хайгуул, олборлолт хийхгүй
Хөвсгөл аймгийн ИТХ-аас нэгэн чухал шийдвэрийг гаргажээ. Энэ нь 50-р өргөргөөс хойшхи нутагт хамаарах газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай ИТХ-ын 2009 оны 06 сарын 01-ны өдрийн №01-р дугаарт тогтоолын 5 жилийн хугацаа дууссаныг үргэлжлүүлэн 25 жилээр сунгасан явдал байв. Ингэснээр уг бүс нутагт түгээмэл олдоцтойгоос бусад байгалийн баялгийг ашиглах боломжгүй болж байгаа бөгөөд уул уурхай, ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа юм. Дэлхийн эко системд чухал үүрэг гүйцэтгэдэг Алтай Саяны салбар уулсын нэг хэсэг болсон энэхүү бүс нутаг нь цэвэр усны нөөцийн эх ундаргыг бүрдүүлдэг юм. Байгалийн өвөрмөц тогтоц, ан амьтан бүхий уг 50-р өргөрөг нь нийт 14 сумын нутгийг хамарч байгаа бөгөөд аялал жуулчлалын тулгуур төв болсон бөгөөд тус аймгийг зорин ирэх жуулчдын ихэнхи нь уг бүс нутгаар аялдаг аж.

Хуралдаанд Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, уг газар нутагт хамаарах сумдын удирдлагууд, байгаль хамгаалагч нар, Улсын дархан цаазат газруудын хамгаалалтын захиргааны удирдлагууд, гол мөрнүүдийн ай сав газрын дарга нар, ажлын хэсэгт орж ажилласан Байгаль орчны газар, нийгмийн хөгжлийн хэлтэс зэрэг олон байгууллагын хүмүүс оролцжээ. Мөн уг бүс нутагт хамаарч буй Цагаан нуур суман дахь Бярангийн хаш чулууны орд, Улаан-Уул сумын нутагт байх Мангушийн нүүрсний ордыг уг хамгаалалтын бүсээс салгаж орон нутгийн хэрэгцээнд ашиглах тухай дээрхи сумдын удирдлагуудын хүсэлтийг уг хуралдаанаар олон талаас нь ярилцсаны эцэст ашиглахгүй байх шийдвэрийг гаргажээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Khuvgul oyutan 2014-06-04 08:40:40
    Uur nutgiin buu irhed sumaaraa huudug humuus gazar nutgadaach haldaahgui bha mash zuv shiidwer!!!
    71.231.152.41
    Мэдэгдсэн Хариулах
  • bfa 2014-06-04 06:58:02
    Ямар ухаалаг шийдвэр гаргаа вэ? Баяр хүргэе. Хоймор сайхан нутгаа хайрлаж, хамгаалж байгаад тань талархаж байна.
    202.21.112.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Asuult 2014-06-04 05:49:42
    Burenhaanii ordoo yah be
    103.26.193.3
    Мэдэгдсэн Хариулах
  • сайн байна 2014-06-04 03:38:37
    хөвсгөлийн ИТХ-ынханд баяр хүргэе. зөв шүү дээ. онгон дагшин байгалийн нэгээхэн хэсгүүдийг хамгаалах нь зүйтэй. мэдээж уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй тэдгээрийг тодорхой бүсүүдэд сайн хөгжүүлэх нь зөв. бүх уурхайгаа зэрэг зэрэг онгичихгүй байх шаардлага
    103.26.193.2
    Мэдэгдсэн Хариулах
  • muugii 2014-06-04 02:58:06
    Zuv boldog bol huvsguliig ter chigeer ni darhalmaar baigaa yum gants aimagaas ashigt maltmal avahgui baihad mongol er ni yah ch ugui sh dee
    112.72.11.117
    Мэдэгдсэн Хариулах