Алтан-Овоог ураны талбай болгосон С.Баярыг шалгуулна
“Мон-Атом” төрийн өмчит компанийн дотоод, гадаад өр 4.5 тэрбумаас хэтэрч, захирал Ж.Билэгсайхан нь АТГ-ын хаалгыг татсан бол  саяхнаас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. Түүний хэрэг ганц өрийн асуудал биш, мөн ганц нэг хүнээр ч хязгаарлагдахгүй бололтой. Учир нь тус компанийн захирал болохоос өмнө Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байх үеийн болон ер нь “Мон-Атом” компани анх байгуулагдсанаас эхлэн ураны хайгуул, олборлолтын зөвшөөрөл олгож ирсэн хууль бус үйлдлүүд сөхөгджээ.

 

“Арева-Монгол” ХХК   ердөө гуравхан хоногийн дотор   тус  аймгийн долоон  сумын нутагт цацраг идэвхт бодисын  26 лицензийг бөөндөж авчээ

Зарим асуудлыг  улсын нууцтай холбоотой  тул дээгүүр төвшинд, хөшигний ард хэлэлцэх шаардлагатай гэсэн бол дээрх  хэргийн нэг хэсэг болсон Сүхбаатар аймгийн 13 сумын 12-т  нь ураны лиценз олгож, Дарьгангын байгалийн цогцолбор, Алтан-Овоо орчим   цацраг идэвхт бодисын зөвшөөрөл өгсөн гэх асуудлаар нэр бүхий эрхмүүд  дуудагдах бололтой.  Тухайлбал, Ерөнхий сайд асан С.Баяр, түүний халааг авч Стандарт бус Засгийн газрын тэргүүнээр ажилласан Ерөнхий сайд асан Сү.Батболд, “Мон-Атом”-ын захирал асан Р.Бадамдамдин нарыг шалгаж болзошгүй гэнэ.  Ерөнхий сайд асан Сү.Батболдын тухайд цацраг идэвхит бодисын зөвшөөрлөөс  өөр асуудал ч бас сөхөгдөж болзошгүй гэсэн яриа гарчээ. Тэр нь түүний Засгийн газрын үеэс эхлүүлсэн  Сүхбаатар аймгийн Дарьганга сум дахь Дарьгангын байгалийн цогцолбор газарт газрын тос олборлох “Дарьганга-24” төсөл гэцгээж байна. Дорнод аймгийн Тамсагийн тал нутгийг  “Хар дарсан там”  болгосон газрын тосны “дажин” Дарьгангын үзэсгэлэнт байгалийг там болгох ёсгүй хэмээн нутгийн иргэд нь үзэж байгаа ажээ. Тиймээс нутгийн иргэд, байгаль хамгаалах иргэний хөдөлгөөн, ТББ-уудын зүгээс ийм шаардлагыг эхнээсээ  тавьж  эхэлсэн сурагтай.

Одоогоор чих дэлсч буй мэдээлэл гэвэл,  Ашигт малтмал олборлох үйл ажиллагааны ил тод байдалд хяналт тавих зөвлөлийн хурлаар энэ тухай сэдэв хөндөгджээ. Тухайлбал, зарим ТББ-ын зүгээс Алтан-Овооны ар шил орчмын газарт өгсөн ураны лицензийн учрыг лавлаж  асуулга тавьсан ч холбогдох албаныхан бултаж, хариу хэлээгүй гэсэн мэдээлэл чих дэлсч байгаа юм.  Тус газарт  нутаг усны нэршилд  огт байхгүй нэрээр зөвшөөрөл өгсөн  нь саяхнаас илэрсэн гэлцэж байна. Ийм жишээ өмнө нь  тус аймгийн Эрдэнэцагаан суманд гарч байсан гэнэ. Эрдэнэцагаан сумын  нутаг дахь  Зотол уулыг “Хайрхан” нэрээр ураны зөвшөөрөл болгосон байдаг ажээ.  Дашрамд сонирхуулахад, энэ асуудлаар цухас боловч дурдсан /гэхдээ нууц байдалд/  Ашигт малтмал олборлох үйл ажиллагааны   ил тод байдалд хяналт тавих зөвлөлд   Ерөнхий сайд багтдаг бол, төрийн болон ТББ-ын нийт 30 төлөөлөл ордог. Зөвлөлийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх тэргүүлдэг юм байна. Зөвлөлөөр ярьсан сүүлийн үеийн асуудал нь  “Мон-Атом” компанитай холбоотой олон нийтэд төдийлөн ил болоогүй, магадгүй хөшигний ард ярьж буй сэдвүүдийн  нэг байж болох юм. Учир нь  Сүхбаатар аймагт олгосон  цацаг идэвхит бодисын зөвшөөрлүүд нь “Мон-Атом” компани байгуулагдсанаас хойш олгогдсон, 2009 онд С.Баярын Франц улсад айлчлал хийсний дараагаас Алтан-Овоо, Дарьгангын бүст  зөвшөөрөл олгох ажил идэвхижсэн гэсэн үндэслэлд багтаж байгаа юм.  

Сүхбаатар аймгийн  хувьд хүн ам цөөн, нийт   13 сумтай,   газар нутгийн хэмжээ 82.9 мянган шоо метр юм. Гэтэл ганц сум /Түмэнцогт/ -аас  бусад буюу нийт 12 сум, газар нутгийнх нь 20 орчим хувь нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын талбай болсон байдаг. Ингэхдээ  “Арева-Монгол” ХХК   ердөө гуравхан хоногийн дотор   тус  аймгийн долоон  сумын нутагт цацраг идэвхт бодисын  26 лицензийг бөөндөж авсан байгаа юм. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 9-нд  зургаа, долдугаар сарын  22-нд найм,  наймдугаар сарын 18- нд  таван  лиценз авчээ.  Энэ нь нийтдээ  590841 га талбайг  эзэлдэг аж. Гэтэл үүнээс жилийн дараа буюу  2009 оны хоёрдугаар сарын 9-нд  “Арева Монгол” ХХК тус аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг эртний тахилгат  Зотол уулын   орчим   дахин дөрвөн лицензийг нэмж авснаар нийт талбайн хэмжээ  881373 га болжээ. Үүнээс харахад,  тэд улсын баяр наадам, цагаан сар гэхчлэн олон нийтийн анхаарал сарнисан үеэр лицензийн зөвшөөрлийг үзэглэсэн байна. Сүүлд  нэмж авсан дөрвөн  зөвшөөрлийн тухайд С.Баярын барууны орнууд,  Францад хийсэн айлчлалын дараа олгогдсон. Өдгөө Францын “Арева”-ийн охин компани “Кожеговь” компани 16, ОХУ, АНУ, Монгол Улсын хөрөнгө оруулалттай  “Гурвансайхан  ХХК”  хоёр, “Монгол Ураниум Ресурс” ХХК “Хүйтэн уул” нэрээр хоёр   тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж, 2013-2014 онд  уран боловсруулах үйлдвэр  барих   гэрээ  хийсэн байдаг.

Сүхбаатар аймаг ийнхүү цацраг идэвхит бодисын идэвхтэй бүс болсон тухай мэдээлэл сая гарч ирж буй шинэ мэдээлэл биш. ТББ, иргэний хөдөлгөөн, уран эсэргүүцэх хөдөлгөөнд нэгдэгсэд энэ тухай 2008 оноос ярьсан. Тухайлбал,  “Баяншарга сан” ТББ-ын тэргүүн Л.Бор Сүхбаатар аймагт олгогдсон ураны зөвшөөрлийн тоо, эрх мэдэлтнүүдийн  гар хөлийн үзэг зурсан ил, далд бүхий л баримтыг ил  болгож, нутгийнхаа  ард түмний   өмнөөс  холбогдох албан тушаалтнуудаас тодруулахаар уйгагүй  хөөцөлдөж  ирсэн. Тэрээр  энэ асуудлаар нутгийнхаа  иргэдэд  сэрэмжлүүлээд зогсохгүй  “Жажны нутгаа цацраг идэвхит бодисын аюулаас аваръя” гэсэн уриалгыг    гаргаж байв.  Монгол Улсын Засгийн газар гадаадын компаниудтай цацраг идэвхит бодисын гэрээ хэлэлцээр хийж ирсэн  эхний жилүүдэд Сүхбаатарын иргэд төдийгүй  монголчуудын хувьд  ураны тухай ойлголт, мэдээлэл хомс байснаас асуудал газар авсныг үгүйсгэхгүй.   Тэгвэл өнөөдөр  цацраг идэвхит бодисын хууль бус зөвшөөрлүүдийн сураг нэхэгдэж, хариуцлагын асуудал  сөхөгдөж байгаа нь  шинэ  сэдэв болж байна.

Ч.ЗОТОЛ
ЗУУНЫ МЭДЭЭ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үхэр монголуудад 2015-06-26 07:07:32
    хохин шүү ухагч төнхөгч нараа
    103.229.122.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Зотолд 2014-07-17 12:20:30
    ийм мэдээллүүдийг нийтэлж байгаад баяртай байна. Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Аревагийн захиалгаар дандаа тархи угаасан худал мэдээлэл түгээгээд хэцүү байсан юм. Хэвлэлийнхэн цаашид оршин тогтнохыг хүсч байгаа бол бодит үнэнийг л зоригт
    103.26.193.18
    Мэдэгдсэн Хариулах
  • x file  2014-06-05 08:42:59
    odogiin uls turjid mongol ulsiin tuuhend bgagui novahnuud mongoloo tseverlii
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах
  • x file  2014-06-05 08:40:51
    manaihan ard irgedee ulsaa hereggui uls turjduus tseverlii daragin syria krem bolohguin tuluuu
    103.26.193.11
    Мэдэгдсэн Хариулах
  • x file 2014-06-05 08:38:00
    muu bayar zunug saaral tolgoit ene muu uls turjdiig ugui hiigeesee tiim hun udahgui garj irese burhanda zalbiri
    103.26.193.8
    Мэдэгдсэн Хариулах
  • nasa 2014-06-04 12:31:41
    bayariig barij hariutsalada tootsoh tsag ni bolson
    202.179.15.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-04 08:45:54
    с.баяр бол оюутолгойг монголд ашиггүй гэрээгээр гадныханд найх тавин өгсөн бөгөөд үүнийхээ шанд тэрээр америот амьдрах иргэншилийн эрх авч 250 сая доллороор монголыг зарсан хүн. мөн бидэнд мэдэгдээгүй олон газрын наймаа хийсэн нь өдрөөс өдөрт илэрч байна.
    103.26.193.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2014-06-04 03:35:01
    Uneen zelen deeree bga avgaichuudiin hov jiv shig yun ch ih / Dashramd, Sonirhuulahad / gdg ug heregledeg yum dee. Setguulchid gj yamar ch chadvargui hov jiv, mungu huutsuldsun humuus bolj dee.
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2014-06-04 02:04:16
    Нохойноос дор новшийн амьтад юм даа.Нохой хүртэл хотоо манадаг байтал эх орноо гадныханд худалдаж байдаг
    27.123.214.118
    Мэдэгдсэн Хариулах