НӨАТ-ын хуурамч падаан ашигласан 1000 компанийг шалгаж байна

НӨАТ-ын падаан хуурамчаар үйлдэж, ашигласан аж ахуй нэгж, иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Өнгөрсөн сарын байдлаар дээрх хууль бус үйлдлээс болж улсад 600 гаруй тэрбум төгрөгийн хохирол учраад байгааг цагдаагийнхан мэдээлж байсан. Компаниудын хууль бус үйлдэл дахин илэрч хохирлын хэмжээ нэмэгдсэн болохыг албаныхан мэдээллээ. Одоогийн байдлаар НӨАТ-ын падаан ашиглаж цааш нь тараасан 45, мөн есөн компанийн НӨАТ-ын падаан ашиглаж падаан дээр хэв бичилт хийсэн 1000 гаруй компанийн үйлдлийг шалгаж байгаа аж. Үүнээс 300 компанид эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнчлэн падаан дээр хэв бичилт хийсэн үйлдэлд 20 гаруй хүн холбогдсон бөгөөд мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа гэнэ. Энэ тухай албаны эх сурвалжХууль бус НӨАТ-ын падаан ашигласан аж ахуй нэгжүүдийг татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Компаниуд татвараа төлсөн тохиолдолд хуулийн дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тохиолдол бийгэв. Одоогийн байдлаар хэрэгт холбогдуулан хэн нэгнийг цагдан хорьсон зүйл байхгүй гэлээ. Уг хэргийг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм.

Б.ЗАЯА
ЗУУНЫ МЭДЭЭ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2014-05-20 09:56:55
    tatvariin baiguullaga shuud buruutai. Tsashlaad uls uuruu buruutai. Iim nuhtsuliig iim tatvariin daramttai huuli hen batal gesim. Ter yadarsan heden companiig ni tsagdaa gj durdee orchihson musain mudak zaluys ni daramtlaad shalgaj bga neren door tenegtej
  • үнэн 2014-05-11 12:13:21
    Бас хуурамч падаан зардаг байсан хүмүүс бараг ихэнх нь татварын байцаагч нар өөрсдөө. тэд нар нь дэвшээд дээшлээл баяжаад явчих сан. нааанаа тайлан шивсэн нтр гээл итгүүлэх бөөн аргатай цаанаа юу ч үгүй байж луйвардсан байна лээ. асуудал үүсээд байна мөнг
  • Эдийн засагч 2014-05-08 14:19:50
    Ер нь шалтгаан байсан учраас үр дагавар гарч байгаа ш дээ. нэг үгээр хэлбэл үйлийн үр. НӨАТ-ын хуурамч падааны хэрэгт МТА өөрөө шууд буруутай. ЭНэ хэрэгт ихэвчлэн барилгын компаниуд орооцолдсон. Яагаад гэвэл 100 айл, гурвалжингаар хахсан нүдэн дээр хэдэн
  • иргэн 2014-05-08 14:12:04
    Татвараа төлөөгүй гээд эрүүгийн хэрэг үүсгэж байгаа юм байна. Тэгвэл төлсөн татварыг маань хулгайлсан авилгачдыг яагаад төрд залаад байгаа юм бэ. Татвар нэрээр дээрэмдэж авчихаад хулгайлаад байхаар хэн төлөхийг хүсэх юм. Хулгайчид өгч байснаас олсон эзэнд