Испанийн эзэн хаан сэнтийгээсээ бууна гэв
Испанийн Засгийн газар өчигдөр сүр хү­чит эзэн хаан эдүгээ 76 настай Хуан Кар­лос хаан ширээгээ хан хүү Фелипед залгамж­луу­лах болсон тухай мэдээллээ. Тэрбээр 39 жилийн турш энэ сэнтийд заларсан юм байна.

Ерөнхий сайд Мариано Ражое хэвлэлийнхэнд хандан яаралтай мэдэгдэл хийжээ. Тэрбээр “сүр хүчит хаан Хуан Карлос хаан ширээнээсээ бууж, нэн даруй залгамж халаадаа шилжүүлэх бодолтой байгаагаа илэрхийсэн” гэжээ.

Карлос хаан тус улсад дарангуйлал хүчир­хийл­лийг бий болгож байсан Франциско Франсог нас барсаны дараа 1975 оны арваннэгдүгээр са­раас  хаан ширээнд заларсан аж. Испани улс ард­чиллын зарчмаар хөгжиж ирсэн ч сүүлийн жи­лүүдэд  хааны удмын нэр хүндээ алдаж, эрүүл мэндийн хувьд ч хүндхэн байдалтай болсон юм.

Түүний нэгэн жишээ л гэхэд, 2012 оны дөрөвдүгээр сард ард иргэдийн дөрөвний нэг нь ажилгүйдэлд өртөж, улс орон даяар хямралын байдалтай байхад Африкийн Ботсванд заан агнаж байсан нь илчлэгдэж ихээхэн шүүмжлэлд өртсөн. Мөн түүний хүү Инаки Урдангарин нь 2012 оноос хойш авлигын хэрэгт холбогдох болсон аж. Иймээс л дараагийн үеийн хааны суудалд хан хүү Фелипег суулгахыг хүссэн иргэдийн тоо нэмэгдэх болсон гэнэ.

Фелипе хан хүү 198 см өндөртэй, дарвуулт завины төрөлд олимпид оролцож байсан турш­лагатай нэгэн бөгөөд хэл аманд өртөөд байгаа хааны гэр бүлтэй харьцуулахад хамгийн өө сэв­гүй нь юм байна. Тэрбээр хаан эцгээсээ ч илүү да­руу төлөв, тэр бүр инээмсэглээд байдаггүй  ч дарангуйллын дэглэмээс гарах тэр үед Ис­па­нид түүхэн үүргийг гүйцэтгэж эцэгтэйгээ харь­цуулагдах үе ч байсан аж.

Түүний хувийн амьдралаас дурьдвал 2004 онд телевизийн хөтлөгч Летисиа Ортизтой гэрлэж, нийс­лэл Мадрид хотноо нижгэр хуримыг хийж бай­сан байна. Энэ нь хааны гэр бүлд энгийн иргэн орж ир­сэн анхны тохиолдол болж байжээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.