Хоёр төрлийн компьютерийн вирусыг илрүүлжээ
Өнгөрсөн даваа гарагт компьютерийн вирусыг тарааж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж, асар их хэмжээний хөрөнгө залилж байсан байгууллагыг Америкийн хуулийн холбогдох байгууллагууд илрүүлсэн байна. Энэ хүрээнд хоёр төрлийн комьютерийн вирусын халдвар тараадаг сүлжээг илрүүлжээ. Түүний нэг болох “Game Over Zeus” нь жижиг дунд үйлдвэрлэгчид болоод үйлдвэрлэл үйлчилгээний газрууд pуу голлон чиглэж, банкны данснаас хууль бусаар мөнгөн гуйвуулга хийх зэрэг гэмт хэргүүдэд уг вирусыг ашигладаг байна.
 
Харин нөгөө нэгийг нь "Сrypto locker” гэж нэрлэдэг аж. Энэ вирус нь хохирогчдын компьютер дээр байрлах хавтасыг шифрлэж уншигдахын аргагүй байдалтай болгож, хэрвээ буцах команд өгвөл төлбөр төлөхийг шаарддаг гэнэ. Орос болон Украинд байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг тус байгууллагын удирдагч, “Game Over Zeus’’-ыг явуулж байсан 30 настай залууг энэ хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд баривчлах, АНУ-руу шилжүүлэх эсэх тал дээр ОХУ-ын эрх бүхий албан тушаалтнуудтай зөвлөлдөж байгаа юм байна. Гэвч хэлэлцээр ямар төвшинд явж байгаа нь тодорхойгүй байгаа аж.
 
 “Game Over Zeus”- ээс үүдэлтэй хохирлын хэмжээ зөвхөн америкт л гэхэд 100 сая ам.долларыг давж, вирустсан компьютер 2011 оноос хойш дэл­хийн хэмжээнд нэг саяд хүрсэн гэж АНУ-ын Мөрдөх товчооноос мэдээлж байгаа юм. Харин “Crypto locker” 2013 онд анх үүссэн бөгөөд дэлхийн хэмжээнд барагцаагаар 200 мянган компыотерт халдварласан байна. Хохирогчдын төлсөн нийт дүн нь 27 сая доллар гэж таамагдаж байгаа ажээ.
 
Хохирогчдын дунд Мас­сачусетс мужийн Суонсийн цагдаагийн газар ч багтаж, системд нь “Crypto locker’’-ын вирус халдварлаж, бичиг баримтын хавтас нь нээгдэхгүй болсон гэнэ. Тиймээс гэмт этгээдүүдийн нэхсэн төлбөрийг төлөхөөс өөр аргагүй байдалд орж байжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.