Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзав
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Гүйцэтгэх захирал Дана Хайдыг хүлээн авч уулзлаа.  

2014 оны 12-р сард  МСК-ийн  Захирлуудын  зөвлөл Монгол улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор сонгосон юм.   Монгол Улсын Засгийн газар  МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, хэрэгжүүлэх төслүүдийг хариуцах ажлын хэсэг болон компакт гэрээг боловсруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний ажлын албыг байгуулан ажиллаж байна.   Ерөнхий сайд  МСК-ийн Гүйцэтгэх захиралтай шинээр байгуулах гэрээний онцлог, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцлоо.   МСК  нь хоёр дахь компакт гэрээг харьцангуй цөөн улстай байгуулдаг. Тийм учраас уг гэрээг хэрэгжүүлэх улс орны хувьд тавигдах шаардлагууд нэмэгддэг юм байна. Уг гэрээг боловсруулахад 2 жил орчим хугацаа шаардагдах бөгөөд компакт гэрээ хүчин төгөлдөр болсны дараа 5 жилийн хугацаанд төслүүдийг хэрэгжүүлнэ.

Компакт гэрээ байгуулах улс орныг шалгаруулах шийдвэр гаргахдаа тухайн улсын ардчилсан засаглалыг бэхжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг хөгжүүлэх, авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсийг харгалзан үздэг аж. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Улс эдгээр үзүүлэлтийг  биелүүлснээр МСК-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-26 13:36:57
    ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА НӨХДИЙН ТҮРҮҮВЧ ТҮНТИЙГЭЭД ЛТҮМЭН ОЛОН ЯДУУРААД Л 202.21.106.144