Цахим эрүүл мэндийн төсөл 19,5 сая ам.долларын өртөгтэй
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийн төсөл байлаа. Уг төслийгхэлэлцээд дэмжин, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын танилцуулснаар, “Цахим эрүүл мэндийн” төсөл нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон цахим-эрүүл мэндийн шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд үйл ажиллагаа нь нийт 19,5 сая ам.долларын өртөгтэй үндсэн 4 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх ажээ.

“Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжсэнээр өвчтөний түүхийг холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад нээлттэй болгож, иргэд дараагийн шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах, шаардлагагүй оношилгоог давхардуулан хийлгэхээс зайлсхийх нь. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд өвчтөний эмчилгээ, оношилгоотой холбогдолтой мэдээллийг шуурхай авах, цаасан бүртгэл багасаж, зардлыг бууруулж, эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн технологийн чадавх сайжирч, тоног төхөөрөмжөөр хангагдах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдээллийн технологи ашиглах ур чадвар сайжрах ач холбогдолтой юм байна 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЭРХ ЧӨЛӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НАМ 2015-05-26 13:29:01
    ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА НӨХДИЙН ТҮРҮҮВЧ ТҮНТИЙГЭЭД ЛТҮМЭН ОЛОН ЯДУУРААД Л 202.21.106.144
    202.21.106.144
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭРХ  2015-05-26 13:24:34
    ТӨРИЙН ТОЛГОЙД СУУГАА НӨХДИЙН ТҮРҮҮВЧ ТҮНТИЙГЭЭД ЛТҮМЭН ОЛОН ЯДУУРААД Л
    202.21.106.144
    Мэдэгдсэн Хариулах