Бичил бизнесийн зээлийг тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан хариуцлагатай иргэнд олгоно
НИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар нийслэлийн иргэдийн амьжиргааг сайжруулах, ядуурлыг бууруулах зорилгоор Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр, бичил бизнесийг дэмжих сан байгуулж журмыг баталсан.  Ингэснээр иргэдийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны төвшинг тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж албаныхан онцолж байна.   Бичил зээлийн дээд хэмжээ 5 сая хүртэл төгрөг бөгөөд жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар энэхүү зээлийг олгоно.  Харин иргэд  зээл авахдаа  тухайн амьдарч байгаа хорооныхоо иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр байгуулсан хадгаламж зээлийн хоршоодоор дамжуулан авах юм. Бичил зээлд хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төрөөс худалдан авах, зах зээлд борлуулах  боломжийг бүрдүүлж онлайн худалдаа, сайн өдрийн зах, бичил бизнесийн зах ажиллуулан бодлогын хувьд дэмжих юм байна.    

Зээл авах иргэд нь цахилгаан, хог, дулаан, ус гэх мэт төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг иргэний хариуцлагатай, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдсан, бичил бизнесийн төсөл, төлөвлөгөөтэй байх, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үлдэгдэлгүй, тухайн хороонд нэгээс доошгүй жил оршин суусан байх шаардлагтай. Зээлдэгч иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор зээлийн барьцааны 60 хувийг зээлийн батлан даалтын сан дааж, 40 хувийг нь  зээл авах иргэд  хариуцах юм. Энэ нь тухайн иргэн гэр, оёдлын машин, зурагт гэх мэт эд хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой байхаар хөтөлбөрт тусгажээ,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-04 06:55:35
    odoo ajillaj baigaa horzhoonooc zhilj congood hotolboriig heregjuuleh ni zov
    202.9.46.27
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-04 06:55:35
    odoo ajillaj baigaa horzhoonooc zhilj congood hotolboriig heregjuuleh ni zov
    202.9.46.27
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-06-04 06:53:23
    одоо сайн ажиллаж байгаа шаардлага хангасан хоршоодоор дамжуулах нь зөв.шинээр байгуулаад олгоно гэдэг хугацаа их алдана Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль харсан чинь хоршоо байгуулхад шаардлага их өндөр болж энэ зөв одоо хуучин алдаа давтаж болохгүй
    202.9.46.27
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-06-04 06:48:47
    энэ хөтөлбөр зөв хэрэгжүүлбэл хэрэгтэй юм байна хэрэгжүүлэхдээ янз бүрийн гох дэгээ бага тавиасаа билээ тухайн иргэдийн хурлаас байгуулсан хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулах олгоно гэж юу гэж байгаа юм бол тэгсэн дорхноо одоо ажиллаж байгаа Санхүүгийн
    202.9.46.27
    Мэдэгдсэн Хариулах