Японы Ерөнхий сайд Хойд Солонгост айлчилж магадгүй
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Пхеньянд айлчлал хийж магадгүй талаар Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида мэдэгдсэн байна.

Тэрбээр “Бид яаж үр дүнтэй ажил хийх талаар үргэлж бодох ёстой. Тиймээс Хойд Солонгост Ерөнхий сайдын айлчлах боломжийн талаар судлах болно” хэмээн хэлсэн тухай Японы хэвлэлээр мэдээллээ. Түүнээс гадна Хойд Солонгосын тусгай албаны ажилтнууд Пхеньянд хүчээр аваачсан япон иргэдийн талаар дахин шалгаж эхлэх үеэр Японы засаг захиргаа Хойд Солонгост тавьсан зарим хоригоо зөөлрүүлэх шийдвэр гаргасан байна. Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга “Япон улс хойд солонгосчуудын зорчих хөдөлгөөн, мөнгө шилжүүлэхэд тавьсан шаардлага болон Японы боомтуудаар дамжин хүмүүнлэгийн зорилгоор Хойд Солонгост очих усан онгоц­нуудад тавих хоригоо цуцлахаар шийд­вэрлэсэн.
Мөн Токио Пхеньянд явуулах хүмүүн­лэгийн тусламжийг нэмэгдүүлэх боломжийг судална” гэжээ.

Япон, Хойд Солонгосын төлөөлөгчид 2012 оны арван­нэгдүгээр сард Бээжин хотноо анх удаа албан ёсны яриа хэлэлцээ хийсэн. Умардын тусгай албаныхан 1977-1983 оны хооронд Японы иргэдийг хулгайлсан асуудлыг ярилцахыг Пхеньян зөвшөөрсөн байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.