Монгол Улсын Засгийн газраас Сансар судлал, планетари төв байгуулах шийдвэрийг 2009 онд гаргаж байжээ. Тэгвэл өнөөдрийн сэтгүүлчдийн зочилсон ордон бол “Сансар, од эрхсийн ордон” юм. Урьд өмнө сонсогдож байгаагүй энэ төрлийн шинжлэх ухаан судлагдахуунд чухал үүрэг гүйцэтгэх танин мэдэхүйн энэ ордонг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр барьсан ажээ.
Олон улсын хүүхдийн баяраар нээлтээ хийсэн эл ордон нь “Сансар”, “Нар, сар” кино танхим, “Од эрхэс” гэсэн гурван танхимтай бөгөөд танхим бүр өөр өөрийн гэсэн онцлог содон бүтээлүүдтэй. Мөн танхим бүрт тайлбарлагчтай. Танхимуудаар орж нар, сар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар зэрэгтэй танилцах бүрэн боломжтой.
Энэ төрлийн ордон музей манай улсад урьд нь байгаагүй учир сансар огторгуйн нууцад нэвтрэх анхны ордон нь энэ болж байна.
Ордонг үүсгэн байгуулагч нь ШУА-ын Одон орон геофизикийн төв, Монгол улс, ЗХУ-ын баатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа ажээ.
Энэхүү орднй талаар ШУА-ын Одон орон геофизикийн төвийн захирал С.Дэмбэрэл “ШУА-ын Одон орон геофизикийн төвөөс байгуулсан сансар, од эрхсийн ордон нь сансар судлал, одон орны шинжлэх ухааныг нийтэд таниулах, ялангуяа хүүхэд залуучуудад танин мэдүүлэх, орчлон ертөнц, од гаригийн талаар мэдлэгтэй болгох, шинжлэх ухаанч хүмүүжлийг олгох өндөр ач холбогдолтой“ гэлээ.
Үнэхээр ч тус ордны хамгийн дээд талын давхарт байрлах од эрхсийн танхим нь үнэхээр гайхалтай. Тэнд ороходхагас бөмбөрцгөн дэлгэцэн дээр од эрхсийг байршлаар нь үзүүлнэ. Яг л огторгуй өөрөө буугаад ирсэн мэдрэмжийг төрүүлнэ.
Харин Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн бэлэглэсэн “Минолта MS-8” тусгай багаж, тоног төхөөрөмж ихэд сонирхолтой санагдаж байлаа.
Дашрамд дуулгахад, шинээр байгуулагдсан энэхүү ордон Баянзүрх дүүрэг, тавдугаар хороо ШУА-ын долоодугаар байр буюу Одон орон геофизикийн судалгааны төвд байрлалтай гэдгийг дуулгая.

Г.Уянга
оллоо.мн