Цэцэрлэгийн багшид нэг жилийн тэнсэн харгалзах ял оноов
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 190 дүгээр цэцэрлэгт багш Д.Цэнд-Аюуш нь бага насны хүүхдүүдийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн. Энэ хэргийг Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас тавдугаар сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх хэргийг өчигдөр/2014.06.03/ хянан хэлэлцээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан “Тарчлаах” гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож хоёр жилийн хорих ял оногдууллаа.

Оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар нэг жилийн хугацаагаар тэнсэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хянан харгалзуулахаар шийдвэрлүүлжээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.