Нийслэлчүүдийн очих дуртай газруудын нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бичигдээд багагүй хугацааг үдэж байна. Хүүхэд, залуус, гэр бүлүүдэд чөлөөт цагаа эко орчинд зүй зохистой өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой газар бол ногоон байгууламж бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэн яах аргагүй мөн. Нэг үгээр, төлбөргүй хэрнээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нэн тохиромжтой нийтэд зориулагдсан газар. Байгуулагдаад хоёр жилийн хугацаа өнгөрч байгаа энэ газар одоо бол түм түжигнэж, бум бужигнасан газруудын нэг юм.
Өнгөрсөн амралтын өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Гадаа тэнгэр бүрхэж, төд удалгүй бороо орсон ч нэг их асгарсангүй. Тэгсхийгээд намжив. Хүйтнийг эс тооцвол сайхан байв. Харин Борооноос болсон уу, олны хөлд дарагдаж, хөл гишгэх зайгүй болдог хүрээлэн маань хүн цөөтэй байлаа. Өмнөх жилийн эмх замбараагүй дүр ч арилжээ.
Ил худалдааг халжээ
Манай сурвалжлах багийг өнгөрсөн жилийн өдийд уг хүрээлэнд очиход үүднээсээ авахуулаад бүх зүйл нь эмх замбараагүй, гар дээрх худалдаа “цэцэглэсэн” эгээтэй л худалдааны зах гэж андуурмаар байсан. Хүүхдийн нүд хуурсан хятадын төрөл бүрийн тоглоомоос эхлээд идэж уух зүйлс нь хүртэл ил задгай худалдаалагддаг. Тэнд шорлог зайдас, бургерээс эхлээд бүхий л бэлэн бүтээгдэхүүн байв. Ямар ч эрүүл ахуйн шаардлага хангасан зүйл байхгүй байсан гэхэд болно.
Тэгвэл өнөөдөр тус хүрээлэн орох үүднээсээ эхлээд эмхтэй цэгцтэй, зогсоолын асуудал ч шийдэгдсэн. Гар дээрх худалдааг бүрэн хориглосон. Худалдаа үйлчилгээ нь бүгд майхан зориулалтын бупетэд явагддаг болжээ. Ил задгай худалдаа байхгүй болсон байна.
Мөн өмнөх жилийнхийг бодвол ногоон байгууламж ч нэмэгджээ.
Хүйтэн байсан ч үйлчлүүлэгчид ихтэй спорт цогцолбор
Уншигчид маань, өнгөрсөн жилийн өдийд тус хүрээлэнд иж бүрэн цогцолбор спортын талбай нээгдэж байсныг санаж байгаа биз ээ. Эргэн сануулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2.7 га талбайд спортын цогцолбор байгуулж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сайдын багцын хөрөнгөөс тав орчим тэрбум төгрөг зарцуулж цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох хөлбөмбөгийн талбай, 2.7 км дугуйн замыг нээж байсан. Тэгвэл өнөөдөр энэ спортын цогцолбор сагсан бөмбөг, газрын теннисний талбайнууд, гүйлт, цанын хосолмол зам зэрэг нь ашиглалтад бүрэн оржээ. Хэдийгээр эл өдөр гадаа бороотой хүйтэн байсан ч хөлбөмбөг, сагсанбөмбөгийн талбайд хүүхэд багачууд тоглосоор байв.
Тэд хүйтнийг ер ажрахгүй байгаа бололтой. Тэгэхээр эл цогцолбор халуун хүйтнийг ажралгүй зорих ирэх үйлчлүүлэгч ихтэй болж, хамгийн эрэлт хэрэгцээтэй талбай болсон нь бэлхнээ харагдаж байв.
Гэтэл цаахна талд нь хөгжим, дуу хуур эгшиглэж эрхгүй анхаарал татлаа. Тэрхүү хөгжим дугуй түрээсийн үйлчилгээ явуулдаг “Green bike”-ээс сонсогдож байв.
“Green bike”-ээр зочлоод үнэгүй дугуй унасан минь
Ингээд бүхий л насны хүмүүсийн очих дуртай, дугуйг нь унах дуртай, нийтийн хэрэгцээнд хамгийн их нийцсэн үйлчилгээ буюу унадаг дугуй түрээсийн үйлчилгээ явуулдаг “Green bike”-т очлоо.
Тэнд юу болж байгааг лавлавал, “Эко орчин- Эрүүл ирээдүй” гэсэн уриатай “Дугуй унах өдөр” арга хэмжээ болж байна гэнэ. Уг арга хэмжээ нь цэвэр агаартай эрүүл орчинд дугуй унаж, гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлэх, Нийслэл болон БЗД-т дугуйн болон явган хүний гүйлтийн замтай болох, Байгууллага бүр дугуйн зогсоолтой болох зорилгын хүрээнд БЗД-ийн иргэн О.Батсайхан, Н.Рэгдэнгарав нарын санаачилга, Нийслэл болон БЗД-ийн удирдлагууд, БЗД-ийн 17, 19 дүгээр хорооны удирдлага, өрхийн эмнэлгийн дарга нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа ажээ.
Уг арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээ ирсэн бүх хүмүүст үнэ төлбөргүйгээр унадаг дугуй унуулж байв. Мөн хүүхдийн баяр болж байгаатай холбоотойгоор ирсэн бүх хүүхдэд гарын бэлэг тарааж байлаа. Хамгийн гол нь энэ арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болон зохиогдоно гэдгийг гэдгийг “Дугуй унах өдөр” арга хэмжээг зохион байгуулагч санаачлагчид нь хэлж байлаа.
Шөнийн 00.00 цагт гэрлээ унтраах нь хүмүүст таалагддаггүй
Гадаа бороо шивэрсээр, хүйтэн салхи үлээсээр байв. Гэхдээ салхигүй дулаан өдөр тэнд хүмүүс олноороо цуглардаг аж.
Энэ жилээс эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шөнийн 00.00 цагт хүрээлэнгийнхээ бүх гэрлийг унтраадаг болсон гэнэ. Өөрөөр хэлбэл оройн цагаар хүмүүс байлгахгүйн тулд гэрлээ унтраадаг болжээ. Энэ нь иргэдэд таалагдахгүй байгаа аж.
Учир нь Нийслэл хотод ганцхан байх томоохон цэцэрлэгт хүрээлэнг өдөр шөнийг ялгалгүй зорих сонирхолтой хүмүүс олон. Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгүүд ч өдөр шөнийг үл ялган гэрэлтэж байдаг. Гэтэл манайх л шөнө болов уу үгүй юу хамаг гэрлээ унтрааж үйлчлүүлэгчдээ "хөөж" байгаа нь соёлтой харилцаа мөн үү гэх хүн бас байлаа.
Энэ мэтийг эс тооцвол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн улам өнгө зүс нэмэн гоёсоор байгаа нь нүднээ ил харагдаж байна.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn