НАМЗХ-нд 40 гарсан ах нарын бүлэглэл эзэн суугаад уджээ
НАМЗХ-ныхон залуу, хөгшнөөрөө хуваагдан асуудал дэгдээж эхэллээ. НАМЗХ-ны залуус удирдлагуудаа эсэргүүцэн шинэчлэлийг эхлүүлэх түр хороо байгуулж, нийслэлийн МАН-ын удирдлагуудад шаардлага хүргүүлж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдлээ. 

Шинэчлэлийг хүсэж буй залуусын гол зорилго нь НАМЗХ-ны найман жил завсарласан чуулганаа хуралдуулж, залуусын төлөөллийг удирдлагадаа оруулах ажээ.  Үүнээс улбаалаад залуусын гэх тодотголтой уг холбоонд “гишүүдийн нас” жинхэнэ асуудал болов. Юу гэвээс, НАМЗХ-ны 2015 оны тавдугаар сарын 20-нд гаргасан хяналтын хорооны тогтоолын дагуу НАМЗХ-ны дүрмийн 3.1 дүгээр зүйлд “НАМЗХ-ны гишүүн нь 16-35 насны Монгол Улсын иргэн байна” гэж заажээ. Тэгэхээр энэ тогтоолын дагуу их хурлын төлөөлөгч нь 16-35 насаар хязгаарлагдах учиртай аж. Гэтэл одоогийн Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүлэгч дотроос шаардлага хангасан тэргүүлэгч нь 30 хувьд ч хүрэхгүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, НАМЗХ-ны удирдлагуудын дийлэнх нь 35 наснаас дээш насны хүмүүс бөгөөд залуусыг төлөөлөх эрх нь хязгаарлагдсан гэсэн үг аж. Нэг талаараа энэ нь шинэ үеийн залуусын төлөөлөх эрхийг боогдуулсан болчимгүй үйлдэл ажээ.

 Иймээс шинэчлэлийн түр хорооныхон 40 гарсан тэргүүлэгчидтэй Нийслэлийн НАМЗХ 18-30 насны залуусын хүсэл сонирхол, хөгжих боломж, сэтгэлгээг ойлгож тэдэнтэй харьцаж тэднийг нэгтгэх ямар ч боломжгүй хэмээн үзэж байгаа ажээ. 

Ер нь бол Нийслэлийн шат шатны сонгуулийн ялагдал бол НАМЗХ-ны хэзээ ч байр сууриа тавьж өгдөггүй,  найман жил салхи оруулаагүй “40 гарсан ах нарын бүлэглэл”-тэй холбоотой хэмээн залуус нь үзэж буй. 

Эцэст нь хэлэхэд, тус холбооны Нийслэлийн НАМЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч гэх Баярхүү 1974 онд төрсөн, 41 настай. Бас нарийн бичгийн дарга Д.Сэрээтэр 1974 онд төрсөн8 41 настай. Мөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар томилогдсон буюу Төрийн жинхэнэ албан хаагч болсон учраас удирдах албан тушаал хаших дүрмийн үндэслэлгүй гэнэ.
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hudlaa bailgui dee 2018-10-20 09:41:42
    Hurelsuhiin tserguud l odoo zaidagnaj baigaa.Uuniig evdeh tsag
  • ЭНЭ НОВШЫН БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГААЧ 2015-06-02 04:13:17
    ЭНЭ НОВШЫН БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГААЧ. ЗАЛУУЧУУДЫН НЭРТЭЙ ЯМАР Ч ҮР БҮТЭЭЛ ХИЙЖ ГАВЬСАН ЗҮЙЛ БАЙГХҮЙ ХИЙ УЛС ТӨРЖДӨГ, БОХИР ЭНЭ БАЙГУУЛЛАГУУДЫГ ТАТАН БУУЛГА.