Бэлгийн дарамтын талаарх дүрмийг яаралтай батлахыг хүслээ
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь бэлгийн дарамтад өртдөг бөгөөд их сургуулийн орчинд авсан судалгаанаас харахад оюутнуудын  90 гаруй хувь нь “Бэлгийн дарамтын талаарх дүрэм”-ийг яаралтай батлах хэрэгтэй гэж үзжээ. Эрэгтэйчүүдийн 80-90 хувь нь санаатайгаар болон тоглоом шоглоомоор бэлгийн дарамтыг бусдад учруулдаг ч ямар үг, үйлдэл нь бэлгийн дарамт болдог талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаагийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байна.

Хэдийгээр ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг гэмт хэргийн түвшинд авч үзэн, хуулийн заалтад өөрчлөлт оруулж байгаа ч хувийн хэвшлийнхэнд хангалттай хүрч чадахгүй байгаа. Үүний улмаас хөдөө орон нутгаас ирсэн охид бүсгүйчүүдийг шөнийн цэнгээний газруудад хууль бусаар ажиллуулах, тэднийг дарамтлах болон өөр бусад асуудал гарсаар байгаа юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.